Ашиг орлогоороо Г.Батхүү, өр зээлээрээ Д.Зоригт гишүүдийг тэргүүлжээ

3494

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гаргах төрийн өндөр болон бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны 2 дугаар улиралд багтаан “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтлэх ба цахим мэдээллийн сүлжээнд байршуулдаг.

2016 онд нийт 225 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтэлж, цахим мэдээллийн сүлжээнд байршуулахаас албан үүргээ гүйцэтгэж байгаа нийт 220 албан тушаалтны мэдүүлгийг хуульд заасны дагуу “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн  өнөөдрийн дугаарт болон Авлигатай тэмцэх газраас цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна.

Гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад Б.Наранхүү 21 тэрбум 195 сая төгрөгний хадгаламжаараа толгой цохиж байгаа бол  Г.Батхүү 5 тэрбум 785 сая, С.Бямбацогт 4 тэрбум 64 сая төгрөгний  орлогоороо дээгүүрт эрэмблэгджээ.

Харин хамгийн олон газар эзэмшдэг гишүүнээр Л.Эрдэнэчимэг тодорсон бол үнэтэй барилга байгууламжынхаа тоогоор Д.Оюунхорол бусдаасаа ялгарсан байна.

Энэ удаад хамгийн их өр зээлтэй гишүүнээр Д.Зоригт нэрлэгдсэн бөгөөд тэрбээр 4 тэрбум 250 сая төгрөгний зээлтэй аж. Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан гишүүн 2 тэрбум 700 саяын өртэй тухайгаа ХОМ-доо мэдүүлжээ.

Д.Дуулим

URL:

Сэтгэгдэл бичих