Эрдэмтэд хар нүх үүсгэжээ

b0eaf82ff5c5823ade19bd35aee72f55Xар нүхрүү ямар нэгэн зүйл унавал юу болох вэ гэдэг асуулт 40 гаруй жилийн турш эрдэмтдийн шүдний өвчин болоод байсан юм. Онолын дагуу бол мэдээлэл гэрлийн хурдад хүрдэггүй учир хар нүхнээс зугтан гарах аргагүй. Мөн бид хар нүх нь цаг хугацааны эрхээр агшиж, сунадаг бөгөөд Хаукингийн радиаци ялгаруулдаг гэдгийг мэднэ. Мэдээлэл ор сураггүй алга болно гэж байхгүй.

Оттава болон, Мичиган мужийн их сургуулийн физикч Камил Брэдлер, Крис Адами нар лабораторийн орчинд хар нүх үүсгэх туршилтыг амжилттай хийжээ. Туршилтын зорилго нь сансарын хамгийн нууцлаг үзэгдэл болох хар нүх нь үнэхээр оршин байдгийг харуулахад байсан бөгөөд хоёр дахь зорилт нь хар нүх рүү орсон мэдээлэл ор үндэсгүй алга болдоггүй гэдгийг батлахад чиглэж байлаа. Товчхондоо бол нэрт эрдэмтэн Стефен Хаукингийн хар нүхний онолыг баталж буй хэрэг юм. Тэрбээр хар нүхний захаас ямар нэгэн материал ялгарах ёстой бөгөөд тухайн материал нь хар нүхийг цаг хугацааны гажуудалд оруулж, агших, сунах үзэгдэл явагддаг гэх онолыг анх гаргаж байсан.

Брэдлэр, Адами нарын үүсгэсэн хар нүхний загварчлал нь квантийн нөлөөлөлд орж, Хаукингийн радиацийг ялгаруулдгийг олж мэдэв. Тэд компьютер симуляцийг ашиглан хар нүхийг хувьсалд оруулах аргаар Хаукингийн радиаци нь энерги болон мэдээллийг хар нүхнээс гаргаж байдгийг анзаарчээ.

С.Дамдин


URL:

Сэтгэгдэл бичих