Хүчирхийлэлд өртсөн гуравдугаар ангийн охин сэтгэлзүйн цочролоос болоод ярьж чадахгүй болжээ
Гуравдугаар ангийн охиныг хүчирхийлсэн 26 настай С нь эрхэлсэн тодорхой ажилгүй хулгай хийж, амьдардаг нэгэн байжээ. Хохирогч охиныг одоогоор Хүүхэд гэр бүл хөгжлийн болон оршин суудаг хорооных нь нийгмийн ажилтнууд зэрэг хүмүүс анхаарал халамжиндаа авч, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ үзүүлж байгаа ажээ. Охин одоогоор болсон явдлын талаар ярьж чадахгүй, цочролд орсон байдалтай байгаа юм байна. Эл явдлыг сонсоод ангийн багш болон ээж нь ухаан алдаж унасан аж. Ямартай ч охинд эмнэлгийн болон сэтгэл заслын эрчимт үйлчилгээг үзүүлж байгаа ажээ.
Н.Чимэг
URL: