Э.Бат-Үүл даргын хүүгийн “Гранд Лайн” компани химийн бодис тархсан газарт барилга барьжээ

3480

Өнгөрсөн 2013 онд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хүү Э.Чулуудайн “Гранд лайн” компани хууль бусаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендэр авсан талаарх мэдээлэл тархаж, эсэргүүцэлтэй тулгарсан ч ажлаа эхлүүлэхээр болсон байдаг.

Ингээд өнөө жил гурван жилийнхээ нүүрийг үзэж байгаа бөгөөд анх 3 мянга гаруй айлын орон сууц барихаар Баянзүрх дүүргийн 12-р хорооны айл өрхүүдийн газрыг чөлөөлсөн ч одоог хүртэл барилга нь ашиглалтанд ороогүй байгаа. “Түмэн амгалан” гэх нэртэй томоохон хотхон ашиглалтанд оруулна хэмээн барилгын суурийг тавиад ажлаа эхлүүлсэн ч ашиглалтад оруулж, чалахгүй байгаа нэлээд шалтгаан байгаагаас хамгийн ноцтой нь Төвийн шугаманд холбогдох хэсэгт гарсан бэрхшээл аж.

Тодруулбал Төвийн шугам татах гэж байсан газарт нь ХХААЯ-ны хуучин агуулах байсан бөгөөд уг агуулахаас алдагдаж, хөрсөнд шингэсэн химийн бодис илэрчээ. Одоогийн байдлаар Бодис цэвэрлэх ажлыг БОНХАЖЯ, ХХААЯ хариуцах ёстой ч цэвэрлэх, аюулгүй болгох хөрөнгийг төсөвт суулгаагүй юм байна. Төсөв хүндхэн байгаа энэ үед түүнийг цэвэрлэх мөнгө олдохгүй нь тодорхой, тэгээд ч хэн нэгэн албан тушаалтан, төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдсэн бүхний төлбөрийн иргэдийн халаас буюу татварын мөнгөнөө гаргадаг нь ард түмнээ шалтгаангүй шийтгэж байгаа мэт. Ямартай ч “Гранд лайн” компани төрөөс мөнгө гаргаж, түүнийг цэвэрлүүлэхээр хүлээж буй гэнэ. Тэгэхээр эртнээс тооцоо судалгаагаа гаргаагүй Гранд лайн компанийн ч буруу бий.

Мөн үүнээс гадна бас нэг том шалтгаан нь тус хотхоныг барихдаа тус компани нь Түрк улсын “216 Япи үрэти худалдаа” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан ч сүүлдээ ойлголцолд хүрээгүй юм билээ. Б.Чулуудай үүнийг тайлбарлахдаа Түрк талын буруу гэдэг. Харин сүүлийн үед тус улсын хэвлэлээр “Монголын нийслэлийн Захирагчийн хүү турк түншээ хууран мэхэлжээ” гэсэн гарчигтай нийтлэл гарах болжээ.

Уг нийтлэлд дурдсанаар “Тэд Улаанбаатарт 16 давхар бүхий 11 блокоос бүрдэх 9 сая ам.долларын анхны хөрөнгө оруулалт бүхий “Түмэн Амгалан” хорооллын бүтээн байгуулалтыг хийхээр 50:50 хувийн хөрөнгө оруулалттай хамтарсан компани байгуулж, нэгж хувьцааг нь 100 мянган төгрөгөөр үнэлэн 700 сая 800 мянган төгрөгийн (438.000$) хувь нийлүүлэхээр болжээ.

Энэхүү “Түмэн амгалан” хорооллын шав тавих ёслол 2014 оны зургаадугаар сарын 27-ны өдөр болсон ба энэ арга хэмжээнд Туркийн УИХ-ын дарга оролцох ёстой байсан боловч урд өдөр нь учир битүүлэг шалтгаанаар цуцлагдсан байдаг. Үүнээс хойш “216 Япи Үрэти худалдаа” компани хувьцааны үнэ 496 сая 806 мянга 500 төгрөгийг (219.000$) анхны хөрөнгө оруулалт болгон хийсэн. Үүнээс гадна “Түмэн Амгалан” хорооллын барилгын ажлыг эхлүүлэх 2014 оны зургаадугаар сар хүртэл 682.614.11 ам.долларыг бэлнээр мөн 652.716 долларын тоног төхөөрөмжөөр нийт 1.319.200 ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Харамсалтай нь Б.Чулуудай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хөрөнгөө оруулсангүй. Б.Чулуудайн “Гранд лайн” компани энэ хугацаанд 607 сая 208 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтыг хамтарсан компанид хийх ёстой байсан ч үүргээ биелүүлээгүй. Мөн Туркийн 12 иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан боловч гурван хүний байр хоол, унаа, цалингийн асуудлыг шийдвэрлээгүй ажээ” зэрэг нэлээд тоо баримт дурдсан байна.

Үргэлжлэл бий…

Н.Ганаа

Эх сурвалж: Dorgio.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 11 May 2016

Бат-Үүлийн хүү юм чинь ийм байж таараа үхсэндээ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол өгдөг байна АН-ын луйварчдын нэг энэ өгөр толгой мөнөөс мөн шүү дээ төрөөс төрсөн тэрбумтан гэж энэ дээ

Сэтгэгдэл бичих