Хүний биеийн нууцаас ….
Хүний бие организм нь үй олон химийн урвал явагдаж байдаг нэг төрлийн төгс механизм юм. Түүний 80 хувь нь уснаас тогтдог гэдгийг бараг хүн бүр мэддэг боловч бидний бие организм асар олон сонирхолтой нууцыг хадгалдаг гэдгийг тэр бүр мэддэггүй. Ингээд хүний бие организмын талаарх хэний ч санаанд оромгүй 10 баримтыг сонирхуулья.
1. Бидний арьс дөрвөн өнгөтэй
Тиймээ, бид бүгд нөхцөл байдлаас шалтгаалж янз бүрийн арьстай байж болно. Харин арьс өөрөө цайвар шаргал-цагаан өнгөтэй. Эхээс мэндлэх үед хүний арьс шар өнгөтэй байдаг ажээ. Харин нарны гэрлийн үйлчлэлээр бий болдог меланин гэдэг байгалийн хар будагч бодис арьсыг бараан өнгөтэй болгодог байна.
2. Орчлонт ертөнц чамтай хамт инээдэг
Нэг нь эвшээлгэхэд бусад хүмүүс даган эвшээдэг. Харин сүүлд явуулсан судалгаагаар инээд нь яг л “халдварт өвчин” шиг тардаг болох нь тогтоогджээ. Инээж байгаа чимээ нь тархины нүүрний булчингийн хөдөлгөөнийг хариуцдаг хэсгийн үйл ажиллагаанд түлхэц өгдөг байна. Найтаах, инээх, уйлах, эвшээлгэх зэрэг нүүрний хувирлууд нь нийгмийн тодорхой бүлгийн дунд дотно харилцаа үүсэхэд гол үүрэгтэй ажээ.
3. Агт араа тархины хэмжээ нэмэгдэхэд дам нөлөөлдөг
Хэрвээ хувьслын үйл явц үнэхээр төгс төгөлдөр байсан бол бидэнд агт араа бус харин далавч ургах байсан болов уу. Агт араа нь махыг бүрэн гүйцэд зажлахад зориулагдсан “нөөц” шүд юм. Тархины хэмжээ томрох тусам доод эрүүний бүтэц өөрчлөгдсөн боловч агт араа “огт гэм хоргүй” учраас бидний аман дотор байсан хэвээр байна.
4. Бие организмын салст нь шар үсний тусламжтайгаар шилжин хөдөлдөг.
Бидний бие организмын эд эсийн ихэнх нь хоол боловсруулах эрхтнээс чих хүртэл хүний биеийн янз бүрийн хэсгээр “хэсүүчлэхэд” тусалдаг сормуус шиг зүйлээр “тоноглогдсон” байдаг ажээ. Тухайлбал, хамарны үс нь салстыг хамрын хөндийгөөс төвөнхийн дээрх хөндий рүү шахдаг байна. Хүйтэн цаг агаар нь “хатах” үйл явцыг удаашруулдаг учраас салст хамар руу орсноор хүмүүс хамрын ханиад хүрдэг ажээ.
5. Бэлгийн бойжилтын үед уураг тархины бүтэц өөрчлөгддөг
Даавар нь хүний бие организм дахь өөрчлөлтүүдийг бий болгогч хүчин зүйл бөгөөд бэлгийн бойжилтын үйл явцад нөлөөлдөг ажээ. Өсвөр насанд хүүхдийн зан ааш өөрчлөгддөг нь дааврын үйл явцаас шалтгаалдаг байна. Тухайлбал, тесторон гэдэг эрэгтэй хүний бэлгийн даавар нь тархины нейроны хөгжилд нөлөөлдөг бөгөөд улмаар эдгээр бүх өөрчлөлт нь тухайн хүний зан араншин өөрчлөгдөхөд хүргэдэг хор уршигтай ажээ. Шийдвэр гаргахдаа сэтгэлийн хөдөлгөөнгүй, ноомой, өөртөө итгэлгүй байх нь тархины “өсөлт хөгжлийн” дагалдах нөлөө гэнэ.
6. Мянга мянган өндгөн эс дэмий “үрэгддэг”
Эмэгтэйчүүд 50 насандаа цэвэршиж эхлэн өндгөвч нь өндгөн эс боловсруулах чадвар нь буурдаг. Харин өсвөр насны охидын өндгөвч нөхөн үржихүйн насандаа дунджаар 350 өндгөн эс боловсруулдаг байна. Жирэмслэхээр төлөвлөөгүй байсан ч уураг тархи нь өндгөн эс боловсруулах үйл явцыг зогсоодог ажээ.
7. Бидний идэж байгаа хоол хүнс тархийг тэжээхэд л зориулагддаг
Тархи нь хэдийгээр хүний биеийн жингийн хоёрхон хувийг эзэлдэг боловч хоол хүнснээс авч байгаа илчлэгийн 20 хувь бас дээр нь мөн хэмжээний хүчилтөрөгчийг хэрэглэдэг байна. Хоол боловсруулах эрхтнийг зөв ажиллуулахын тулд тархины гурван гол судас түүнийг хүчилтөрөгчөөр эцэс цуцалтгүй хангаж байдаг ажээ. Энэ гурван гол судасны нэг нь л бөглөрөх эсвэл үйл ажиллагаа нь тасалдвал тархины эд эсүүд тэжээлийн дутагдлаас үүдэн үхэж эхэлдэг байна.
8. Бодисын солилцооны тэнцвэр алдагдсаны улмаас яс хугардаг
Ясны бүтцэд фосфор болон кальци агуулагддаг. Кальци нь мөн булчин болон мэдрэлийн эсүүдэд зайлшгүй хэрэгтэй байдаг ажээ. Хэрвээ хүний бие организм энэ бодисоор дутагдаж эхэлбэл хоол хүнснээс авч байгаа бүх кальци нь булчингууд болон мэдрэлийн эд эсүүдэд шингэдэг учраас яс сийрэгжиж эхэлдэг байна.
9. Үйл хөдлөл ой санамжид нөлөөлдөг
Та хуримын ойгоо санахгүй байна уу? Тэгвэл нэг өвдгөн дээрээ суугаад үзээрэй. Дурсамжууд нь бидний мэдрэмжид оршдог. Үнэр эсвэл дуу чимээ нь бидний ой санамжид хүүхэд насны явдлыг эргэн сануулдаг билээ. Жишээлбэл, унадаг дугуйны дуут дохио нь таны унадаг дугуйгаар зугаалан явахдаа үзэж харж байсан газрыг санагдуулна, гэхдээ тийм ч тод биш байж магадгүй. Тухайн үед хийж байсан үйл хөдөлгөөнөө давтан хийвээс тэр үеийн дурсамж түргэн сэргэдэг болохыг судлаачид 2007 онд тогтоожээ..
10. Ходоод нь шүлт ялгаруулдаг
Ходоодны эд эс нь дэлхий даяар төмөр боловсруулахад ашигладаг давсны хүчил гэдэг химийн нэгдлийг ялгаруулдаг байна. Харин ходоодны салст бүрхэвч нь хүчил ялгарах үед гэмтдэггүй ажээ.
URL: