Хятадад уурхай дэлбэрч зургаан хүн амь алдлаа

7daba5117715dc98bigХятадын Юнань  мужийн Яньцин дахь Shaba Coal Mine уурхайд хий дэлбэрсний улмаас хамгийн багадаа зургаан хүн амь алдлаа гэж  нутгийн эрх баригчид мэдээлснийг Синьхуа агентлаг дамжуулжээ.
Одоогоор яг хэдэн хүн бэртэж гэмтсэн, хэчнээн хүн нурангид даргадаад байгаа мэдэхгүй, аврах ажиллагаа үргэлилж байгаа юм байна. Хууль сахиулагчид ч мөрдөн шалгах ажлаа эхэлсэн байна.
Хятадын уул уурхайн салбар дэлхий дээр хамгийн аюултайд тооцогддог. Эрх баригчид энэ салбарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг сахиулах гэж өндөр шаардлага тавьсаар байгаа ч уурхайн ослоор жил бүр хэдэн мянган уурхайчин амь алдсаар байгаа юм.
2015 онд Хятадын эрх баригчид хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй байгаа таван мянган жижиг уурхайг хаах шийдвэр гаргасан юм.
Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих