Өнөөдрийн зурхай /2016.05.05/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 05. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 28. Бархасвадь гараг. Шийдэм одтой, 8 цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Хотол чуулган. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 44 минутад мандан, 20 цаг 11 минутад жаргана.
Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Зуны уур орох улирал 9 цаг 55 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Сэтгэл зүйн дарамтаасаа салах нь өнөөдөр хамгийн чухал. Далд ухамсар судлах ажлаа бүү хүндрүүл. Гэвч дотоод айдсаасаа салах хэрэгтэй. Үүнд хүрэх хамгийн найдвартай арга нь тодорхой үр дүн авч ирдэг практик үйл ажиллагаа юм. Ихэнх хүмүүсийн сэтгэл санаа болон сэтгэл хөдлөлтэй амьдрал нь баялаг байна. Харин бодол санаа нь тодорхой. Таны сэтгэл санааг өргөх сайхан мэдээ дуулна. Таны өөдрөг байдал ойр дотнынхонд урам хайрласнаар өөрийн зорилгодоо хүрэхэд ойрхон ирнэ.
Үхэр (4/20-5/20)
Үдээс хойш гэр бүлийн амьдрал маргаантай. Гэрийн ажил үүргийн хуваарилалтаас болж муудалцана. Зарлагын тал дээр санал зөрөлдөнө. Гэр бүлийн төсвөө хамтран хий. Тэгвэл харилцан гомдоллож үг хаялцахгүй. Бичиг цаас, ажил хэргээ цэгцэлж засварын ажил эрхлэхэд тохиромжтой. Гэр бүлдээ тайван байдал тогтоож, ханьтайгаа зөвшилцөж нөхөрлөлийн харилцаа тогтоох оролдлого гарга. Аян замд гарах, танихгүй хүмүүстэй харьцахаас зайлсхий. Мөн хоолны хордлого болохоос сэргийл. Их ажиллах, эрүүл мэндийн байдлаа үл хайхарснаас болж мэдрэлийн ядаргаа тусч, өвчилж болзошгүй.
Хамтатгах (5/21-6/21)
Чухал асуудлуудаа шийдвэрлэнэ. Бичиг баримт бүрдүүлэх, шүүхэд хандах, ажил төрлөөр яриа өрнүүлэх өөрийн бараа, компанийн нэр хүндийг сурталчлахад таатай. Харин бүхий л асуудалд хэт итгэмтгий, гэнэн байх нь зэмлэл, доог тохуу авчирч магадгүй байна. Таны гэр бүлийн шинэ найзууд амьдралд чинь муу нөлөө үзүүлж болзошгүй нь ээ.
Мэлхий (6/22-7/22)
Мэдээллийн асуудлаас болж ажил саатна. Таны төлөвлөгөөг өөрчлөх зорилгоор хэн нэгэн хорлож болзошгүй. Үүргийн худалдаа танд зохихгүй. Бүтэлгүйтэл хүлээж байгаа тул зорилго төлөвлөгөө карьераа бүү соль. Мэргэжлээ дээшлүүл та өөрийн хүчиндээ итгэх итгэлээ алдаж болзошгүй. Ажил хэргийн хүмүүстэй хүнд харилцаанд орох бололтой. Гарцгүй байж мэднэ. Өнөөдрийн болсон явдлыг зүрхэндээ ойрхноор хүлээж авах хэрэггүй. Сэтгэлээр унаж болохгүй.
Арслан (7/23-8/22)
Хардалт хийгээд төрөл садны зүгээс таагүй хардлагаас болж хэрүүл маргаан үүсэж болзошгүй. Ойр дотнын хүмүүсийнхээ тэвчээрийг үүсэж болзошгүй. Ойр дотнын хүмүүсийнхээ тэвчээрийг бүү бар. Хайрын болзоо, хамтрагчийн таагүй үйлдэл нь эмэгтэйчүүдийг сэтгэл санааны уналтад оруулна. Бие махбодын уналттай тэмцэх огцом эргэлтийн өдөр. Магадгүй эрэгтэйчүүд гэнэт үүссэн асуудлуудыг амжилттай шийдэж чадах болно. Амьсгалын эрхтэн, уушгины өвчин дахиж магадгүй. Болгоомжтой бай.
Охин (8/23-9/22)
Санхүүгийн байдалдаа сэтгэл тун хангалуун болно. Үүний зэрэгцээ хэмнэх үү эсвэл бүгдийг үрж дуусгах уу гэсэн сонголт тулгарна. Аз болоход мөнгө олох боломж удахгүй гарч ирнэ. Хайр дурлалын явдлаа хянаж хатуу чанга байснаар хайртай хүнээ өөртөө татаж чадна. Энэ ордныхны гэр бүлд тайван байдал хайр дурлал ноёлно. Гэвч гаднын хүний нөлөөгөөр тайван байдал сарних магадлалтай тул муу санаатнаас болгоомжил. Ядаргаанд орж биеийн дархлаа суларснаас зүрх өвдөх магадлалтай.
Жинлүүр (9/23-10/22)
Ажил сайн талруугаа эргэх магадлалтай. Шинэ газар орон танд амьдралын хэв маягаа бүрэн өөрчлөхөд тусална. Зорьсон зорилгодоо хүрэхийн тулд бусдын тусламжийг ав. Тусламж үзүүлсэнд талархлаа илэрхийл. Эс тэгвээс тун удахгүй та өөрийн хуншгүй зандаа харамсах болно. Хэрвээ танд хүсэл байгаа бол энэ өдрийн үдшийг хаа нэгтэй, гэрээсээ гадуур, бүр тодруулж хэлбэл сүүлийн үед таныг маш шаргуу байдлаар урьж залаад ирэхээс өнгөрсөн гэж бодож байгаа найзындаа өнгөрүүлээрэй.
Хилэнц (10/23-11/21)
Хоол боловсруулах системийн эрхтнүүдийн ажиллагаа тааруу байна. Шулуун ба бүдүүн гэдэс өвдөж магадгүй. Та санхүүгийн байдал чинь ажлын үр дүн гэдгийг битгий март. Чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлээрэй. Олонх нь дотнын хүнийхээ өмнө буруугаа мэдэрнэ. Ажил дээрээ алдаа гаргасан бол хариуцлагаас бүү зугт. Ажлын уулзалт болон эрх зүйн асуудлуудад мөн ээлтэй өдөр байна. Гэнэтийн сонирхолтой шинэ санал авна. Өнөөдөр эртний найзтайгаа эсвэл эсрэг хүйстэнтэйгээ уулзахад таатай мөн алга болсон зүйлээ олно. Магадгүй гэр бүл дэх асуудлаа шийдвэрлэнэ. Алдаагаа хүлээн зөвшөөрвөл хамт олон тань асуудлаа шийдвэрлэхэд танд тусална.
Нум (11/22-12/21)
Тогтворгүй, үл итгэх хандлагатай өдөр. Бизнесменүүд алдагдал авчрах, эсвэл ээдрээтэй нөхцөл байдалд орооцолдох, ажил хэргийн түншлэлд оролцоно. Үүнийг засаж залруулахад маш их цаг зав зарцуулна. Мөнгөнд зөв хандаж сурвал олон таагүй явдлуудаас зайлсхийж чадна. Зарим нэг нь санхүүгийн асуудлаас болж санаа зовох бөгөөд эртхэн шиг төлбөрийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Санхүүгийн асуудалд орсон хүмүүст туслалцаа өгдөг газар байдаг бөгөөд тэднийг ашигла.
Матар (12/22-1/19)
Од эрхсийн нөлөөгөөр энэ өдөр орлого их байна. Зохион бүтээх чадвар, санаачилга өндөр байна. Энэ нь мэргэжилдээ багагүй амжилт олоход тусална. Бодит байдлаас хол зөрүүтэй ажил хэрэгт бүү оролц. Өнгөрсөн долоо хоногийн санааг хэрэгжүүлэхэд одод ивээнэ. Ажил хэргийн уулзалт, олон нийтийн байгууллагад болон удирдах байгууллагад хандвал амжилттай болно.
Хумх (1/20-2/18)
Сарын эхээр найз нөхөд, санаа нэгтнүүдээс тусламж, дэмжлэг авах магадлалтай. Танд хамгийн зоригтой төлөвлөгөөгөө биелүүлэхэд хүчирхэг ивээн тэтгэгчид тусална. Тусламж гуйхаас бүү санаа зов. Харин чухал бизнесийн уулзалт дээр хэрэгтэй зүйлс бүгд дурдагдсан болоод хоёр тал хоёул хүссэн хариултаа авч чадсан эсэхийг заавал тодруулж цаг гарга.
Загас (2/19-3/20)
Эргэн тойрны хүмүүс болон болж буй үйл явцад дүгнэлт хийхэд сэтгэл санааны хэвийн бус байдал саад болж байна. Энэ оройг ганцаар өнгөрөөж үүссэн нөхцөл байдал хэд хоногийн дараа өөдрөг сайхан болно гэдэгт найд. Өөртөө итгэлтэй байж тулгарсан бэрхшээлд зориг хатуужилтайгаар хандах хэрэгтэй.
URL: