Евро бүс илүүрхэв
Нэг мөнгөн тэмдэгттэй бүсийн өсөлт сүүлийн нэг жилд хамгийн хурдтай өсөж байна. Евро бүсийн эдийн засаг энэ оны нэгдүгээр улиралд АНУ, Их Британийнхаас илүү өсөлттэй байлаа. Өөрөөр хэлбэл, Европын холбооны эдийн засгийн төлөв хүнд хүчир найман жилийн нүүр үзсэн хямралын өмнөх үеэ эцэслэж, тогтворжиход ойртсоор байна.
Нэгдүгээр улиралд эдийн засаг нь 0.6 хувь өсөхөд Франц улс голлох нөлөө үзүүлжээ. 2008 оны эхэнд хямралд өртсөнөөс хойш сулхан үзүүлэлттэй явж ирсэн ДНБ-ий нийт хэмжээ нэмэгдсэн. Ингэснээр тус бүсийн төлөв таамаглаж байснаас сайн гарлаа. Европын комиссын статистикийн байгууллага болох Евростатын мэдүүлсэн уг тайлангаас 2015 оны нэгдүгээр улиралд нэг цул бүсийн эдийн засаг ямар хурдтай өссөнийг харж болно. Европын холбоог өргөн бүрэлдэхүүнээр нь авч үзвэл 2011 оноос хойш анх удаа ийнхүү таамагласнаас өөдрөг үзүүлэлттэй байна.
Швейцарийн UBS банкны ахлах зөвлөгч Жорж Магнус “Европын төв банкнаас явуулсан мөнгөний зөөлөн бодлогын үр дүн одоо гарч байгаа гэдэг нь эргэлзээгүй.
Төсвийн байдал 2011 оноос хойш анх удаа маш таатай байна” хэмээв. “Бид таван жил хэт хэмнэлтийн байдалд байлаа. Одоо төсөв ашигтай байх тал руугаа сэргэж байна” гэжээ.
Их Британийн өсөлт нэгдүгээр улиралд 0.4 хувь байгаа бол АНУ-ын өсөлт 0.5. Энэ хоёр улсын ДНБ-ий үзүүлэлт хямралын өмнөх түвшингээ давахад урт хугацаа зарцуулж буй. Гэсэн хэдий ч ажилгүйдлийн түвшин нь евро бүсийн хагасаас бага зэрэг илүү байгаа юм. Зургадугаар сарын 23-нд Европын холбооны бүрэлдэхүүнээс гарах, эсэх тухай бүх нийтийн санал асуулга явуулах гэж буй Их Британийн Засгийн газар саяхныг хүртэл “Их 7”-гийн бүрэлдэхүүнээс тус улсын эдийн засаг хамгийн хурдтай байгааг онцолсон.
“Ялгаа нь тодорхой. Европын холбоонд төдийгүй Их Британид ч тус улс Европын холбооноос гарах вий гэсэн айдас их байна” хэмээн Berenberg банкны эдийн засагч Хольгер Шмидинг тайлбарлав. Евро бүсийн эдийн засгийн өсөлт 2015 оны сүүлийн улиралд 0.3 хувь байсан. Харин үүний дараа энэ улиралд 0.4 хувьтай байна хэмээн шинжээчид таамаглаж байв. Худалдан авалт нэмэгдсэнээр дотоодын эрэлт өсөж, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх төлөв голлон нөлөөлжээ. “Бид хөрөнгө оруулалт нэмэгдэж буй шилжилтийн үедээ ирж байна” хэмээн Pictet банкны эдийн засагч Фредерик Дэкрөүзет онцлов.
Европын холбоонд жингээрээ хоёрдугаарт эрэмбэлэгддэг Францын эдийн засаг сэргэж байгааг тус улсын үзүүлэлтүүд харуулж байна. Францын эдийн засаг нэгдүгээр улиралд 0.5 хувь өсөж, социалист удирдагч Франсуа Олландын нэр хүндийг тэтгэж буй бол Испанид сулхан Засгийн газар, улс төрийн сунжирсан тодорхойгүй байдлаас үл шалтгаалан эдийн засаг нь таамаглаж байснаас 0.8 хувиар тэлжээ.
“Францад хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь үнэхээр найдвар төрүүлсэн сайн хэрэг. Ингэснээр Европын төв банкны дотоодын сэргэлтийг тэтгэх тулгуурын талаарх итгэл нь нэмэгдэнэ. Евро бүсэд олзуурхууштай зүйл олон. Гэхдээ Их Британи, АНУ хөрөнгө оруулалтын мөчлөгөөс 2-3 жилээр урд явж байна” хэмээн ноён Дэкрөүзет учирлав.
Евро бүсийн эдийн засаг өсөлттэй байгаа нь бүс нутаг үргэлжлэн сайжирна гэсэн итгэлийг нэмэгдүүлж буй бол жилийн эхнээс дөрөвдүгээр сар гартал 0.2 хувь хүртэл унасан инфляци зэрэг хүндрэл үргэлжлэх төлөвтэй байна.
Ажилгүйдлийн түвшин ч хоёр улирал дараалан өөрчлөгдсөнгүй. Гэхдээ хоёрдугаар сард 10.4 хувь байсан ажилгүйдлийн түвшин гуравдугаар сард 10.2 болж буурчээ.
Клейр Жонс, Адам Томсон

Засгийн газрын мэдээ
URL: