10 саяын үнэтэй тракторыг 50 саяар зардаг анхны хүн Булганых

1462345373_12987231_228228917533149_2683200470048420553_nД.Эрдэнэбат дарга Булган аймгийг самарч дууслаа даа. Тендер гэх нэрийн дор тэвчишгүй олон зүйлийг нуудаг болжээ. Улс орны эдийн засаг өдөр ирэх бүр доройтож, өрөөс өр, зээлээс зээл гэсэн хэврэгхэн төсөвтөө захирагдан, цалингаа ч бүтэн тавиж чадахгүй энэ хүнд цаг үед зарим нэг нөхдүүд нь тендер хэмээх ганц үгээр халхавчлан, бусдын бүтээснээс хумсалж суух ийм л дүр төрх өнөөгийн нийгэмд нийтлэг болжээ. Анхдагч, алдартнуудын өлгий Булган аймагт энэ мэт будилаантай тендерүүд нэлээдгүй байдаг байна. 2013 онд Булган аймгийн бүх сумдын хэрэгцээнд хог хаягдалыг ландфилийн аргаар булах зорилгоор өргөх, түрэх, ачих үйлдлийг хийдэг Ковш тракторыг нийлүүлсэн байна.

Байгаль орчны сангийн Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас гаргасан энэхүү машин меранизмийг нийлүүлэх тендерийг тус аймгийн удирдагууд өөрийн хүссэнээрээ найруулж, буцаад хянахгүй юм шиг туйгасан байна Тендер гэх нэрийн дор “Да Чи Ву” хэмээх компанитай шууд нийлүүлэх гэрээ хийж WZ25-16 маркын ковш тракторыг нэг бүрийн үнэ 51 сая төгрөгөөр шахсан байдаг. Энэхүү техникийн зах зээлийн бодит ханш нь тухайн нийлүүлсэн хугацаанд БНХАУ-эрээн хотод 12-15 сая төгрөг, хүнд даацын машин техник оруулж ирдэг аж ахуй нэгжүүдийн хашаанд \22ын товчооны хашаанууд\ 19 сая төгрөг үнэтэй байсан байна. Улаанбаатар хотод 19 сая төгрөгөөр зарагдаж буй техникийн үнэ Булган аймагт ирэхдээ 51 сая төгрөг болсонд аймгийн иргэд олон нийтийн дургүйцлийг хүргэсэн том асуудал болоод байна.

Хэрэв та энэхүү мэдээлэл үнэмшихгүй байгаа бол дэлхийн худалдааны хамгийн том цахим хуудас Alibaba.com –оос “WZ25-16” гэсэн маркаар хайж үзэхээрэй. Өнөөдрийн үнэлгээгээр тус техник 10000-12000 долларын ханштай зарагдаж байна. Зах зээлийнхээ бодит үнэ ханшаас даруй 3 дахин илүү үнэтэй нийлүүлэгдсэн энэхүү будилаантай тендерийн асуудал авлигатай тэмцэх газарт энэхүү цаг хугацаанд шалгагдаж байгаа мэдээлэл байна. Аймгийн Засаг Дарга, ИТХ-ын дарга, тэргүүлэгчид, худалдан авах ажиллагааны алба, харьяалах агентлагын мэргэжилтнүүд гээд олон хүн ээлж дараалан авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа бөгөөд энэ хэрэг удахгүй үнэн мөрөөрөө шийдэгдэнэ гэж нутгийн олон чих тавин хүлээж сууна. Хэний балаг вэ.

Л.Цэцэг

Эх сурвалж: tonshuul.mn

 


URL:

Нэр: zochin Огноо: 5 May 2016

Төмөр замийн гурван угсармалаас гаралтай гомо мөнхжаргал, ландага батцэнгэл гэж хоёр алдартай эр бий. Ландага нь аяга хоолноос болж төрсөн эх рүүгээ зуудаг нохой тавьж явсан бол мөнхжаргал н барйнийхаа залуухан хөвгүүнийг шоронгийн гаж сонирхлоос болж татаж чангаагаад энэнээсээ болж гомо мөнхжаргал нэр авсан хүн байгаан

Сэтгэгдэл бичих