ЗАРАА 50 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ТӨСЛИЙГ 30ГС00В

2164907537e551022c48116Британийн нийслэл Лондон хотын үндэсний амьтны хүрээлэнгийн дэргэд хурдны галт тэрэгний зам барихаар болсон юм. Зам тавих газарт 11 гишүүнтэй зарааны гэр бүл амьдардаг гэнэ. 50 тэрбум ам.долларын өртөгтэй “High Speed Two” төсөл зараанаас болж тасалдаж магадгүй болсон тухай “www.en.cyplive.com” мэдээллээ. Лондоны биологийн нийгэмлэгийнхэн зараануудыг өөр газарт нутагшуулбал тоо толгой нь багасч магадгүй хэмээн анхааруулжээ. Биологчид зараануудыг нүүлгэн шилжүүлэхийг хориглож, 1000 гаруй хүний гарын үсэг бүхий мэдэгдлээ Засгийн газар руу илгээсэн байна. Британийн хурдны төмөр замын төслийнхөн зараануудыг аюулгүй газар байршуулах санал гаргасан ч Зарааны нийгэмлэг хариуцсан тэргүүн Фэй Уасс татгалзжээ. Тэрбээр “Хэрвээ зараануудын амьдралыг хүчээр шийдэх гэж оролдвол бид ч гэсэн тэмцэх болно” гэсэн байна. Фэй Уасс 2009 онд зарааны асуудлаас болж түргэн хоолны “MeDonald’s” компанитай шүүхдэлцсэн билээ. “Зараанууд “MeDonald’s” компанийн зайрмагны саванд тодгойгоо шургуулаад, дараа нь эргэж толгойгоо гаргаж чадахгүй байгаагийн улмаас амиа алдаж байна. Тиймээс тус брэнд зарааны биед тохируулан зайрмагныхаа амыг томсгох хэрэгтэй” хэмээн шүүхэд гомдол гаргаж байжээ. Уг зарга таван жил үргэлжилсний эцэст “MeDonald’s” ялагдал хүлээж, зараанд тохируулан зайрмагныхаа торхны амыг томсгожээ.


URL:

Сэтгэгдэл бичих