“Номин” дэлгүүрийг машинаа цөмөртөл мөргөсөн осол гарчээ
Нийслэлийн Баянгол дүүргийн, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршдог “Номин” их дэлгүүрийн нэг талын өнцгийг автомашинаараа мөргөсөн ноцтой осол гарлаа. Ослын газрын урьдчилсан мэдээгээр хүний амь нас эрсдээгүй гэсэн мэдээлэл байна. Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор Замын цагдаагийн алба хаагчид хэргийн газарт ажиллаж байна.
Н.Чимэг
URL: