С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг нарын дээл Японы үндэсний музейд тавигджээ

3405

МУГЖ С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг нар үндэснийхээ өв соёлыг эрхэмлэн дээдлэж, хаа ч явсан Монгол брэнд хувцас болох дээлээрээ гангардаг.

Тэдэнд Монгол дээлний цуглуулага чамгүй олон байдаг гэсэн. Тэрбээр содон чамин хийцтэй Монгол дээлнүүдээ гавьяат С.Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэг өөрөө урлаж оёдог гэх.

Мөн С.Жавлангийн дүү нь ч Монгол дээлийг гаргууд сайн оёдог үйлэнд уран нэгэн. Тэгвэл саяхан хос дуучдын маань улаан, цагаан хоёр өнгийн дээл Японы олон үндэстний музейд тавигджээ. С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг нар өөрсдийн дээлээ Япон улсын үндэсний музейд тависандаа баяртай байгаа гэсэн.

Бидний үндэсний хувцас дээл Япон улсын музейд тавигдсан нь Монголын өв соёл, уламжлалыг таниулж байгаа нэг илрэл юм.

Тэрбээр энэ талаар Г.Эрдэнэчимэг өөрийн цахим хуудастаа “Хамаг Монгол”-ын хаалтын тоглолт. 2013 он. Бид хоёрын энэ хоёр дээлийг Японы олон үндэстэний музейгээс гуйсаар байгаад, 2014 онд аваад явсан.

Их хайртай гоё дээлүүд минь, монгол хувцсаа төлөөлөөд үг хэлэхгүй ч нэгийг бодогдуулаад л байж байгаа байх даа” хэмээн бичжээ.

Bolod.mn ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих