Оршин суугчийн буруутай үйлдлээс болж шинээр ашиглалтанд орсон барилга нурахад хүрчээ

08b2fd1e2b058e14fb828e7148cd85fbШинээр ашиглалтанд орсон барилга нурахад хүрчээ. Энэ оны 1 дүгээр сард ашиглалтанд орсон Сүхбаатарын дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Х хотхоны нэг давхарт оршин суух Б өөрийн эзэмшлийн хоёр орон сууцаа нэгтгэхээр даацын ханыг нурааснаас бүтэн барилгад цууралт үүсч, нурах аюулд хүрсэн байна.

Энэ талаар тус байрны оршин суугч Г анхлан мэдсэн бөгөөд зээ хүүгээ унтуулж байтал доод давхраас нь удаа дараа хүчтэй доргилт мэдрэгдэж, тайван суух аргагүй байдалд хүрчээ. Улмаар хүүхдийнхээ цочин сэрэх чимээнд балмагдсан Г хар хурдаараа гүйн гартал тус байрны нэг давхрын оршин суугч Б-ийнх орон сууцандаа өргөтгөл хийж байгаа нь энэ хэмээн даацын хэд, хэдэн ханыг нурааж байсан аж.

Г барилгын мэргэжилтэй тул барилгын ажилчдад нөхцөл байдлыг тайлбарлаж, ажлаа даруйхан зогсоохыг шаардсан боловч Б “Солиотой өвгөн минь, бусдын хэрэгт бүү хошуу дүр” хэмээн загнаж, байрнаасаа хөөж гаргасан байна.

Энэ талаар Х хотхоны оршин суугч Г-аас тодруулахад,

-Энэ сарын 28-ны өдөр /Пүрэв гараг/ манай доод давхарын айл Б-ийнх байрандаа засвар хийж эхэлсэн. Тухайн үед бид Б-г тагтаа нурааж байна гэж бодсоноос биш хойр байрыг нэгтгэхээр даацын ханануудад хүрч байна гэж бодоогүй. Гэтэл өнөө өглөө /04.29/ маш хүчтэй доргилт мэдрэгдэж, улмаар газар хөдөлж байгаа юм шиг савалтууд хэд, хэд мэдрэгдсэн. Ингээд юу болж буйг харахаад гадаа гартал Б-ийнх даацын ханануудыг ээлж, дараалан малдокоор нурааж байхтай тааралдсан. Ингээд энэ талаар СӨХ, Б констракшны борлуулалтын албанд орж мэдэгдтэл ямар ч мэдээлэлгүй сууж байсан.

Нэгэнт байранд цууралт үүссэн хойно худлаа хүрч ирж шалгаад яадын. Нэг биш хэчнээн айл ингэж даацын хана нураасныг хэн мэдэх билээ. Тийм учраас Б групп дээр давхар гомдол гаргахаар шийдсэн. Даацын хана нь нурчихсан, цууралт үүсч нурахад бэлэн болсон байранд сэтгэл амар амьдарч чадна гэдэгтээ эргэлзэж байна.

-Та байранд цууралт үүссэн гэдгийг нь яаж мэдсэн бэ?

- Маш хүчтэй доргилтоор хүүхэд сэрж үйлахад мэдсэн. Гараад хартал даацын хана нурааж байсан. Ингээд СӨХ-д хэлээд, СӨХ нь Б-д очиж мэдэгдээд, тэндээс хоёр инженер ирсэн. Тэр хоёр нөхцөл байдалтай танилцаад “Маш аюултай үйлдэл хийж байна. Даацын ханыг нурааснаар барилгыг насжилтгүй болгосон. Хэзээ нэгэн цагт цууралт өгдөг. Тийм учраас үйл ажиллагаагаа зогсоо” гээд нэн даруй зогсоосон, нэгдүгээрт. Хоёрдугаарт Б-ийнх нэг биш, 6 байрны ханыг малдокоор хөндсөн. Гэтэл тэнд Б констракшны зүгээр ямар ч хяналт тавиагүй.

Даацын хана нураасан гэгдэх оршин суугч Б:

- Бид дөнгөж сая инженертэй нь уулзлаа. “Буруу үйл ажиллагаа явуулж байна. Түүнийгээ нөхчих” гэсэн. Түүнийх нь дагуу арга хэмжээ авч байна. Нэг давхрын ханыг нураахын тулд заавал зөвшөөрөл авдаг гэж мэдсэнгүй. Мэдэхгүйгээсээ болоод ийм байдалд хүрчихлээ. Өөр хэлэх тайлбар алга.

Харин энэ талаар Х хотхоны СӨХ-ноос тодруулахад “Даацын хана нураасан гэдгийг нь мэдсэнгүй. Цаг орчмын өмнө Г гэх оршин суугч ирж СӨХ-д мэдэгдсэнээр яаралтай арга хэмжээ авч, Б констракшны 2 инженерийг дуудан нөхцөл байдалтай танилцууллаа. Даацын ханыг дур мэдэн нурааснаас бүхэл бүтэн нэг байранд цууралт үүсч, цаашид нурах ч аюул үүсээд байна. Гэхдээ оршин суугч Г бидэнд яаралтай мэдээлснээр байдлыг газар авахаас нь өмнө таслан зогсоож, аюулаас урьдчилан сэргийллээ” гэв.

Өмнөх сурвалжлагыг “ТОМ МОТОР”-ТОЙ Б-ЭЭС БОЛЖ ХЭЗЭЭ ҮХЭХЭЭ МЭДЭХГҮЙ ЯВНА-ээс…

Х.Маргад

Эх сурвалж : nekh.mn


URL:

Нэр: irgen Огноо: 3 May 2016

mangar

Сэтгэгдэл бичих