Асуудлаа шийдэж чадаагүй АН, хөлөө олоогүй ХҮН-ын улс төрийн нас дуусчээ

3395

Одоогоос дөрвөн сарын өмнө буюу 2016 оны 1 сарын 16-ны өдөр ХҮН хуралдаж, намын дарга С.Боргил намын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байсан.  С.Боргилын хувьд зүгээр ч нэг чөлөөлөгдөөгүй бөгөөд ХҮН-ын шинэ даргад  С.Ганбаатар зайгаа тавьж өгч байсан юм. Намын дарга болсон С.Ганбаатар индер дээрээс өөртөө  итгэлтэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшинэ, энэ бол бидний хоёр дахь ялалт байх болно хэмээн албан ёсоор зарлаж байсан. Мөн шинэ хүмүүст итгэж байна. Шинэ үзэл бодол, шинэ санааг монголын улс төрд оруулж ирэхгүйгээр бидний монгол сайхан болохгүй. Үүний төлөө хэн нэгэн улс төрд хүчээ үзэж, олон жил зүтгэж, тодорхой эрх мэдэл, нэр хүндтэй болсон хүмүүс нь итгэл зүтгэлээ өгөхгүй л юм бол монголын улс төр байдгаараа л байна. Мэдээж монголын улс төрийг шинэчилж засахын төлөө та бие биедээ өгч байгаа итгэл найдвар чухлаас чухал. Бидэнд алдах ухрах эрх байхгүй. Ард эх орон, бидний үр хүүхдийн ирээдүй байна.  Эх орноо энэ 25 жилийн төөрөгдөл хямралаас гаргахын төлөө эрүүл шударга нийгэмд золгуулахын төлөө өндөр хариуцлагыг бид өөртөө авч тууштай тэмцэх болно. ХҮН монголын түүхийн сэргэн мандалын хөдөлгөгч хүчин байж чадна гэдэгт итгэж байна” хэмээн хэлж байлаа.

Энэ үйл явдлын дараахан монгол түмний уламжлалт баяр болох Цагаан сарын баярын битүүний өдөр  ХҮН буюу Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөл хуралдаж нэгэн сонирхолтой шийдвэр гаргасанаас хойш ХҮН хэмээх нам сөргөлдөж, хагаралдаж эхэлсэн. Тодруулбал,  өнгөрсөн хоёрдугаар сарын 5-нд хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаас намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг намын дарга нь гаргасан. За, энэ үеэс Монголын улс төр дахь шинэ салхи хэмээн өөрсдийгөө тодорхойлсон ХҮН хоёр даргатай болж, маргалдаж эхэлсэн. Анх гарч ирэх үеэс эхлээд монголд ажил хийдэг, чадвартай, мэдлэгтэй боловсон хүчин гарч ирлээ хэмээн иргэд дүгнэж байсан бол өнөөдөр шинэ салхи сэвэлзүүлж чадахгүйгээ дэндүү сайн баталж нотолж харууллаа.

Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөний дараагаар тус нам хоёр өөр газар хуралдаж, хоёр даргатай, хоёр генсектэй болоод амжсан. Энэ үйл явдал бол монголын улс төрийн түүхэнд байгаагүй сонирхолтой түүх. Өөрөөр хэлбэл нэг нэртэй хоёр өөр үзэлтэй нам болж намын гишүүд Б.Найдалаа даргатай нөгөө тал нь  С.Ганбаатар даргатай хэсэг бүлэг хүмүүс маргалдаж эхэлсэн.

Хоёр өөр газар хуралдаж, хэмлэлдэж эхэлсэн Б.Найдалаа, С.Ганбаатар нарын маргаан эцэстээ шүүх дээр уулзсан боловч тус даргаар бүртгэх эсэхийг хэлэлцээд Дээд шүүх татгалзсан хариу өгсөн. Энэ үеэс С.Ганбаатар гишүүн өөрийнхөө замаар салж одсон.

С.Ганбаатар, Б.Найдлаа нарыг намын даргаар бүртгэхэд улс төрийн намын тухай хуулийн 21.2-ыг зөрчиж байна гэж үзэж, ХҮН-ын  дэд дарга С.Боргил удирдах шийдвэр хоёр сарын өмнө болсон. Ээлжит дарга С.Боргил хэсэг хугацаанд даргын албан тушаалын хашиж байгаад намын даргын суудалаа  “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдод албан ёсоор хүлээлгэн өгсөн. Харин өнгөрсөн сарын 15-ны өдөр мөн л дээд шүүхээс  Т.Ганболдыг Хөдөлмөрийн үндэсний намын даргаар бүртгэхээс татгалзсан. Ингэсэнээр дээд шүүх ХҮН-ын гурван даргыг хүлээн зөвшөөрөөгүй.

Гурав дахь удаагаа татгалзсан хариу хүлээн авсан ХҮН С.Боргилоос өөр сонголт үлдээгүй. Өнөөдрийг хүртэл хөлөө олж чадаагүй ХҮН МАНАН-д төөрч яваа бололтой.Сүүлийн гурван сарын турш дотоод маргаан зөрчил ихтэй байсан ХҮН-аас  2016 оны сонгуульд дангаараа оролцох боломжгүй, АН-ыг дэмжиж оролцох болсон талаар мэдээлэл  гарч ХҮН-ын дарга Т.Ганболд гэсэн гарын  үсэгтэй албан бичиг гарч эхэлсэн.

АН-ыг дэмжихээр болсон гэсэн мэдээлэлд өчигдөр намын албан ёсны дарга  С.Боргил хэлэхдээ УИХ-ын сонгуульд бие даан оролцох хүсэлтээ, аудитын дүгнэлт гаргуулсан мөрийн хөтөлбөрийн хамтаар Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгсөн гэсэн мэдээлэлийг өглөө. ХҮН-ийн хувьд олон даргын нүүр үзэж, хэмлэлдсээр өнөөдрийг хүрлээ.  Тус намын нэр бүхий гишүүд, удирдах албан тушаалтнуудын эрх мэдэлд хэт улайрч, зөвхөн хувийн ашиг сонирхлыг дээгүүрт тавьж намын үйл хэргийг өнөөдрийг хүртэл гацаасан асуудал нь тус намын гишүүдийг төрийн эрх барих хэмжээнд төлөвшөөгүй байна хэмээн үзэхээс өөр сонголт иргэд бидэнд үлдсэнгүй. ХҮН дотоод зөрчилөө арилгаж чадаагүй байхад тус намын хамгийн сүр дуулиантай дарга С.Ганбаатар улс төрийн дараагийн нүүдлээ хийгээд эхэлсэн сурагтай.

Тодруулбал, С.Ганбаатар гишүүн АН-ыг сонгохоор болсон тухай бор шувуу ордоноор нисэж эхэлжээ. Сонгуулийн хуулинд хавчигдаж, бие даагчид аль нэгэн нам бараадаж байгаа жишгээр АН-ыг сонгож байгаа бололтой.

Түүний сонгож байгаа АН, Хөдөлмөрийн үндэсний намаас илүү, түүх судартай нам. АН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд яаж засаг барьдагийг тодоос тод харууллаа. Яг нөгөө тамын тогооны үлгэрийг санагдуулам, үйл явдлууд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тасралтгүй үргэлжилж өнөөдрийг хүрлээ. Үг хэлсэн нэгнээ барьж хорьдог, хуйвалддаг улс төрд байж боломгүй стандартыг тогтоогоод үүргээ гүйцэтгээд дуусгаж байна. Энэ бүхний эцэст асуудлаа шийдэж чадахгүй АН, хөлөө олоогүй ХҮН шиг улс төрийн хүчнийг сонгож болохгүй ард түмэн дэндүү сайн ухаарлаа. Бид бүс нутагтаа гайхагдсан ардчилалтай орон. Зөв шударга ажиллаж чадах хүмүүсээ сонгож, төрөөс дахин тэрбумтан төрүүлэхгүй байя.

http://chuhal.mn/r/6332


URL:

Сэтгэгдэл бичих