АМГ-ын албаны дарга М.Ариунбаяр 18 орд газрыг хувьдаа завшсан

Шударга бус хуульчдыг төрийн албанаас чөлөөлөхийг шаардаж “Цагаан хас”, “Талын цөөвөр чоно” хөдөлгөөн, хуульч А.Эрдэнэбилэг, яруу найрагч Б.Галсансүх нар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд өнөөдрийн хэвлэлийн хурлаараа дээрх шудрага бус хуульчид, албан хаагчдын нэрсийг зарлаж, хууль бус үйлдлүүдийг нь жагсаасан юм. Тодруулбал Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Амарбат /түүнийг хүчиндэгч гэж хочиллоо/, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц. Насанбат, БЗД-ийн хяналтын прокурор Тунгалагбуян, Архангай аймгийн Ерөнхий шүүгч нарыг нэрлэсэн юм. Эдгээр төрийн нэрийг барьж хууль завхаруулж, шудрага үнэний төлөө бус эрх ашгийнхаа төлөө иргэдийг хохироож байна хэмээсэн.

АМГ-ын Геологи уул уурхайн албаны дарга М.Ариунбаяр хувьдаа 18 орд газар хувьдаа завшсан

Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн албаны дарга Ариунбаяр улсын мөнгөөр хайгуул хийсэн 18 орд газрыг өөрийнхөө нэр дээр болгосон гэнэ. Түүний энэ хэргийг Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Амарбат шалгасан аж. Ингэхдээ тэрбээр шалгаж байгаа хэмээн хав дарж, хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгасан байна. Ингээд М.Ариунбаяр хэрэг хийсэн нь үнэн боловч хөөн хэлэлцэх хугацаа нь хэтэрсэн гэдэг хууль нэр томьёо ёсоор хэрэг нь хэрэгсэхгүй болгожээ.

Алуурчин Г. Эрдэнэбилэгийн хэргийг санамсаргүй болгож ял завшсан

Нэг гэр бүлийн гурван хүний амь насыг хөнөөсөн гэх Г. Эрдэнэбилэг өнөөдөр төрийн өршөөлд хамрагдан эрх чөлөөтэй яваа. Түүний хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц. Насанбат хянасан. Тэрбээр онц ноцтой гэсэн хэргүүдэд гаршсан гэдгийг хуулийнхан анддаггүй. Тиймээс ч энэ юм. байдлаараа ямар ч хэргийг авч гардаг гэнэ. Ямар ч байсан Г. Эрдэнэбилэгт холбогдох онц ноцтой хэргийг санамсаргүй гэсэн зүйл ангид оруулж өршөөсөн байгаа.

Мөн Ө. Хэрлэнчимэг нарын найман хүнд холбогдох хэргийг тэрбээр хянасан. Одоо тэдний зарим нь тэнсэн, авч Ө. Хэрлэнчимэг,Ж. Очбадрах нар ял эдлэж байгаа. Харин энэ хэргийг хянахдаа хөндлөнгийн гурван гэрчийн мэдүүлгийг үндэслээгүйгээр ялласан гэнэ. Мөн л дутуу шалгасан гэж Хуульч  А. Эрдэнэбилэг хэллээ.

Архангай аймгийн ЗДТГ-ын дарга Хүрэлчулуун улсын төсвөөс 30 сая төгрөгийг хувьдаа завшжээ

Архангай аймгийн одоогийн ЗДТГ-ын дарга н. Хүрэлчулуун сумын засаг дарга байхдаа улсын төсвөөс 30 сая төгрөг хувьдаа завшсан байна. Энэ хэрэгт холбогдоод АТГ-аас шалгаж байхад нь түүнийг аймгийн ЗДТГ-ын даргын албан тушаалд томилсон байна.

Тиймээс нутгийн иргэд шудрага бус томилгоо хэмээн эсэргүүцэж шүүхэд хандсан боловч аймгийн шүүхийн захиргааны хэргийн Ерөнхий шүүгч Пүрэвсүрэн гэгч нь Хүрэлчулууны талд үйлчилсэн гэнэ. Ямар ч байсан түүний 30 сая төгрөгийн хэрэг аймгийн ЗДТГ-ын суудалд нөлөөлөөгүй байна.

Энэ мэт шударга бус хуульчид байгаа учраас монголын нийгэм цэвэршихгүй байна гэж дээрх хөдөлгөөнийхөн үзэж байгаа юм. Төрийн саарал ордон дахь 76 –ийн нэг нь шудрага болчихвол нийгэм шудрага болдог биш. Харин хууль хяналтынхан маань шудрага болж шудрага нийгэм төлөвшинө, тиймээс шудрага бус авилгач, хууль завхруулагч дээрх этгээдүүдийг цэвэрлэх ёстой хэмээлээ.

Г. Туяа

medeemn


URL:

Сэтгэгдэл бичих