ШӨХТГ-аас ”Юнигаз”-ыг торгожээ
Дашваанжил, Горгаз компаниудаас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол ирүүлжээ. Тус компаниуд ““Юнигаз” ХХК нь хэрэглэгчдийг өөртөө татахын тулд манай байгууллагын нэр хүндэд санаатайгаар халдаж зарим мэдээллийн хэрэгслэлээр бидний борлуулж буй бараа бүтээгдэхүүний талаар ор үндэслэлгүй сөрөг мэдээлэл тарааж байна” хэмээн мэдүүлжээ. Энэ дагуу ШӨХТГ хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтаар Юнигаз ХХК-ийн бизнесийн албаны захирал О.Батсүрэн нь олон нийтийн мэдээллийн сүлжээнд Дашваанжил болон Горгаз компаниудын бүтээгдэхүүний талаар үндэслэлгүй сөрөг мэдээлэл байршуулж хэрэглэгчдийг төөрөгдүүлэх сурталчилгаа явуулсан нь тогтоогджээ. Тиймээс Юнигаз ХХК-д “Өрсөлдөөний тухай” хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна.
В.Бат
URL: