Эмнэлгийн зуух дэлбэрч 24 настай эмэгтэй амиа алджээ
Төв аймгийн Архуст сумын эмнэлэгийн нам даралтын зуух өнгөрсөн сарын 27-ны орой дэлбэрсэн хэрэг гарчээ. Улмаар эмнэлгийн гурван өрөө тэр чигтээ дэлбэрэлтэнд өртөж 24 настай О гэх эмэгтэй амиа алдаж, түүний есөн сартай хүү тархиндаа хүнд гэмтэл авчээ. Хүү одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэгвэл зарим эх сурвалж “Хятадаас оруулж ирдэг нам даралтын зуух чанарын шаардлага хангадаггүй. Хоёр жил болоод дэлбэрдэг гэх юм билээ. Эмнэлгийн зуухны ашиглалтын хугацаа дуусаад дэлбэрсэн байх” гэжээ. Одоогоор дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор Архуст сумын Тамгын газар болон Төв аймгаас ажлын хэсэг гарган шалгаж байгаа аж.
eagle.mn
Н.Халиун
URL: