Дүүргийн тань иргэд “усан дотор” амьдрах дээрээ тулаад байна Д.Оросоо даргаа

orosНийслэл хотын удирдлагуудын зүгээс  Нийслэл хотыг барилгажуулах тухай их ярьж, ажил хэрэг болгохоор зүтгэж байгаа нь сайшаалтай ч, харамсалтай нь нэгэнт баригдсан барилгын болон хуучин  ашиглалтын чанарын асуудалд анхаарлаа хандуулах шаардлага юу юунаас илүү чухал байна.

Баянгол дүүргийн хэсэг иргэд хууль журам хэрэгждэг төр засагт амьдрахсан хэмээн халаглан сууна. Учир юу гэвэл уржигдарын орсон борооны ус  тус дүүргийн  14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 байрны 9 давхарын айлуудын дээврээс шүүрэн шанага  шиг юүлжээ. Ноднин 3 орчим сая гаруй төгрөгөөр байрандаа засвар хийж,  ханын обойгоо сольж,  тааз, гал тогооны өрөөгөө эмульдсан тус өрхийн байрны засвар ийнхүү хариуцлагагүй СӨХ-ийн балгаар талаар болсон байна.13129043_1792335714328544_383143086_o 13147952_1792335787661870_1352538999_o 13152765_1792335724328543_1639448867_n

Арга барсан хэрэглэгчид асуудлаа байрныхаа СӨХ-д тавьдаг ч СӨХ-ийн зүгээс  засаж, янзалж өгнө хэмээн удаа дараа иргэдийг  хууран мэхэлж, залилсаар өнөөг хүрчээ. Тэр ч бүү хэл өнгөрсөн зун дээврийг нь хар цаасаар бүрж засварлана гээд айл бүрээс  СӨХ-ийн зардал дээр нэмж мөнгө татсан ч  засаж янзлалгүй байсаар өдийг хүрсэн байна.

Баянгол дүүргийн 14-р хороо,  12-р байрны хувьд  70 гаруй өрхтэй бөгөөд тус байрыг хариуцдаг  “Дөл сан” СӨХ сар бүр 15.000 төгрөгийг айл өрх бүрээс  СӨХ-ийн мөнгө гэж авдаг гэнэ.  70 өрхийн 15.000  төгрөгийг сард үржүүлж үзвэл 1.0 сая гаруй төгрөг  болж байна. Үүнийг жилийн 12 сараар тооцвол “Дөл сан” СӨХ жилдээ 12 гаруй сая төгрөгийг СӨХ-ийн зардал нэрээр авдаг атлаа байрныхаа дээврийг засаагүйгээс болж  ийнхүү хаврын анхны бороооноор айлуудын дээврээс ус алдаж зутарч сууна.

Түүгээр зогсохгүй 9 давхарын айлын таазны шавар нь  оршин суугчийн толгой дээр унаж гэмтээх,  цахилгааны залгуурыг нь даган болрооны ус гоожиж байгааг анзааралгүй цахилгаан залгаснаар болж наанадаж цахилгаан хэрэгслүүд шатах, цаанадаж хүүхэд бгачуудын эрүүл мэнд амь насанд аюул учирвал хэн хариуцах вэ Д.Оросоо даргаа.  Аргаа барахдаа иргэд таазнаас дусалж байгаа борооны усны доор түмпэн сав тосож сууна.

13120435_1792335704328545_501474168_o13152699_1792336007661848_1383686228_n13106789_1792335757661873_1738553889_oНөхцөл байдал ийм байхад тус байрыг хариуцсан СӨХ-ийн дарга, цаашлаад 14-р хорооны Засаг дарга нар юу хийж байна вэ. Сонгууль дөхсөн гээд дүүргийн  иргэддээ “хайр зарлачихсан” яваа Баянгол дүүргийн Засаг дарга  Д.Оросоо та  энэ асуудлын анхааралдаа авна буй заа.

Ажлаа хийдэггүй Хороон дарга, авлигад идэгдсэн СӨХ-ийн даргын тань  балгаар Баянгол дүүргийн дугаар хорооны орон сууцанд амьдардаг иргэд  бороо цас орох бүрд сав түмпэн тавиад, гэртээ биш  усан дотор байгаа гэмээр байдалтай угтах дээрээ тулаад байна.

Баянгол дүүргийн Засаг даргын хувьд Д.Оросоо та эл асуудлыг анхааралдаа авч шийдвэртэй  ажил явуулахгүй бол ам ажлын зөрүүгээрээ алдартай гэдэг нэрийг иргэд сонгогчид  таньд болон танай хорооны дарга нарт иргэд өгөх дээрээ тулах нь байна шүү.

Ц.Мөнх


URL:

Сэтгэгдэл бичих