ТЄРИЙН БАЙГУУЛЛАГА ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ ТОМРОВ

Энхтайваны гvvрэн дор граш барьж эхэлжээ. Уг Авто замын тухай хуульд зааснаар гvvрийн даацад нєлєєлєх учраас барилга байгууламж барихыг хориглосон байдаг. Гэтэл Сvхбаатар дvvргийн ТVК-ийн хувьд энэ хууль vл хамаарах бололтой.
ТVК-ийн оффис нь дvvргээсээ цєлєгдєн Энхтайвны гvvрийн баруун доод хэсэгт байрладаг аж. Байргvйгээс хэдэн жил тус гvvрийн дор байрлан vйл ажиллагаагаа явуулах тэд техник машинаа бvрэн бvтэн хадгалах гэсэндээ таваас зургаан том хаалга бvхий машины граш бариад эхэлжээ. Бусад албан байгууллагыг бодвол хєрєнгє мєнгє муутай, дээр нь том машин техник ашигладаг болохоор єєрийн давуу талаа ашиглан том гэгчийн хаалгатай грашуудыг барьсан хэрэг. Магадгvй, ядуу хvний зовлон их хойно євлийн тэсгим хvйтэнд хэдэн машинаа хєлдєєчихгvй хэмээн барьсан ч байж мэднэ. Гэвч ганц байгууллагын эрх ашиг гээд бусдын амь насыг дээсэн дєрєєн дээр байлгаж болох уу.

1958 онд баригдсан уг гvvрийг 2006 онд БНХАУ-ын буцалтгvй тусламжаар он цагийн эргэлтэд “ядарч туйлдсан” багануудыг нь засч янзлан єнгийг нь сэргээж байсан тvvхтэй. Єєрєєр хэлбэл, хvнээр бол 53 настай эл гvvр ойр ойрхон vе мєч нь євдєж євдєглєж унаж ч мэднэ. Хэдийгээр тухайн vед шаардлагатай эмчилгээг хийсэн ч цаг цагаараа байдаггvй, цахилдаг хєхєєрєє байдаггvй гэсэн vг бий. Тиймээс ч холбогдох хууль тогтоомжинд гvvрийн дор барилга барьж болохгvй гэсэн заалтыг хэрэгжvvлэхийг холбогдох газрууд нь шаарддаг нь тэр биз.
Гэтэл дураараа дургиж дунд чємгєєрєє жиргэж буй Сvхбаатар дvvргийн ТVК-ийн хувьд уг заалтыг vл тоон зовлонгоороо халхлан бизнес хийж байгаа гэсэн хардлага ч иргэдэд тєрж байгаа гэнэ. Угтаа гvvрийн ойр орчимд ТVК- иас гадна “Петровис”-ын шатахуун тvгээх станц, авто машин, тvvний тоног тєхєєрємжийн “Ука сан” ХХК, Авто тээврийн газар гэх мэт авто машинтай холбоотой бизнес эрхэлдэг тєрийн болон тєрийн бус аж ахуйн нэгж байрладаг нь хамгийн ашигтай гэж хэн нэг нь сэтгэсэн байж болох. Грашийг тойруулаад битvv єндєр хашаа барьж ямар ч нvх сvвгvй, юм харагдах зай завсаргvй болгосон нь ийм хардлага тєрvvлж байгаа аж. Давхар нууцлаг байдалтайг нь ч илтгэх шиг. Харин гvvрийн дээд талаас нь харахад хvнд даацын бетоноор грашийг босгож буй нь ихээхэн хєрєнгє зарж буйг илтгэж байв. Ойр орчимд худалдаа эрхлэх иргэд ч Сvхбаатар дvvргийн ТVК л барьж байгаа гэсэн гэхээс єєр мэдээлэл vгvй. Харин ТVК-ийн удирдлагаас ямар учиртай гvvрийг хууль зєрчин барьж буйг тодруулах гэсэн боловч эзгvй гэсэн шалтгаанаар ажилчид нь хавьтуулсангvй. Тиймээс ТVК нэрийн дор хэн нэгний бизнес ч цэцэглэх гэж буйг vгvйсгэх аргагvй мэт.
Учир нь, гvvрийн дор граш барьж буй vйлдэл анхных нь биш. 2006 онд гvvрийн доод хэсэгт граш барьсныг МХЕГ-аас хориглон нурааж байсан аж. Гэвч хаширлалгvй дахин граш барих гэж зvтгэж байгаа нь дэндvv том толгой гаргаж байгаа биш vv. Монгол хvн амны билгээр ашдын бэлгэ гэдэг. Гэхдээ муу амлаж байгаа юм биш. Граш бариад гvvрын даацад нєлєєлєн нурлаа гэхэд єрєєлийг боддоггvй юм аа гэхэд єєрсдєє ч даруулах эрсдэл буйг яагаад мэдэхгvй байна вэ. Мєнгє цагаан нvд улаан гэгч л болж байна уу. Эсвэл мэдсэн ч мэдээгvй царайлав уу.
Энэ талаар Авто замын газрын хэвлэл мэдээллийн ажилтан А.Оюунгэрэлээс тодруулахад ”Уг гvvрний дор vйл ажиллагаагаа явуулж буй Сvхбаатар дvvргийн ТVК л машины граш барьж байна лээ. Бид граш барьж болохгvй хэмээн буулгах албан шаардлага хvргэсэн. Гэвч vл тоон єнєєг хvртэл грашаа vргэлжлvvлэн барьсаар байна. Манайх, МХЕГ, БХБТГ-ын холбогдох мэргэжилтэн хамтарч шалгах гэж байгаа” гэв.
Хэдэн жил гvvрний дор vйл ажиллагаа явуулсан Сvхбаатар дvvргийн ТVК-нд ажлын хэсгийнхэн хатуухан донго хvртээнэ гэдгээ ч хэлж байлаа. Гэхдээ тєрийн байгууллага нь хуулиа зєрчихєєр жирийн иргэд нь хаяахан бужигнуулах нь аргагvй мэт. Уг нь, тєрийн vйлчилгээг иргэдэд vзvvлж буй тєрийн байгууллага vлгэр дуурайлал болж, хуулийг гууль болгон тогломооргvй юм. Эсвэл хэн нэгэн эрхтэн дархтан толгой дохьсон юм болов уу. Ямартай ч, нийслэлийн холбогдох газрынхан байдалтай нь танилцан улсын эд хєрєнгє цаашлаад хvн амь насыг аврахад хvчин зvтгэнэ гэж найднам. Гvvрэн дор граш барьж буй энэ vйлдэл нь бvх талаараа Монгол Улсын хууль тогтоомжийг зєрчєєд байхад яагаад єнєєг хvртэл зогсоогvй нь бас хачирхалтай…


URL:

Сэтгэгдэл бичих