Конгрессын экс гишүүн хүчингийн хэргээр ял сонслоо

3345
AНУ-ын экс Конгрессын гишүүн Деннис Хастерт ахлах сургуульд багшилж байхдаа өсвөр насны охидод бэлгийн дарамт үзүүлж, улмаар санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан гэх үндэслэлээр шүүгдэж,  чанга дэглэмтэй хорих ангид нэг жил гурван сарын хугацаанд хоригдох ял сонсчээ.
Деннис Хастерт эдүгээ тэргэнцэртэй бөгөөд 74 насны босгыг алхаад байгаа юм. Тэрбээр шүүхийн явцад 1960-1980 оны эхэн үе хүртэл Иллонойс мужийн Уорквилл ахлах сургуульд бөхийн хичээл зааж байхдаа хэд хэдэн өсвөр насны сурагчдад бэлгийн дарамт үзүүлж байснаа хүлээжээ.Шүүх бүрэлдэхүүн хэрэгтэнд мөн торгууль ногдуулсан байна. Бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан хохирогчдод нийтдээ 250 мянган ам.долларын нөхөн олговор олгох шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан ажээ. Үүнээс гадна хүчирхийлэгч гэмт хэрэгтний сэтгэлзүйн эмчилгээний хөтөлбөрт хамрагдах нөхцөлтэйгөөр хоёр жилийн хугацаанд батлан даалтад байлгахаар шийдвэрлэжээ.

Б.Даваа

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих