Эхлээд Улаан бурхан, дараа нь “Торч” аюулын харанга дэлдэж эхэллээ

3336

Сүүлийн жилүүдэд үр зулбалт, өсөлтгүй жирэмслэлт, ургийн гаж хөгжил, дутуу төрөлтийн тоо хурдацтайгаар өсч байгаа гэдгийг мэргэжлийн эмч хэлж байна. Түүнээс гадна бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсөдийн тоо өсөж жаахан хүүхдүүд буюу залуус бэлгийн замын халдвараар өвчлөх нь ихэссэн.

Бид ДОХ, Тэмбүү зэрэг бэлгийн замын халдварт өвчнийг сайн мэднэ. Тэгвэл бидний дунд тэр бүр мэдэгддэггүй ТОРЧ хэмээх халдварт өвчин шинээр гарч ирээд байна.

Манай улсад сүүлийн үед дээрх өвчний халдвар авсан иргэдийн тоо огцом өсөх боллоо гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

ТОРЧ нь бэлгийн замаар халддаг гэдгийг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байсан юм. Эндээс хамгийн ноцтой нь дээрх өвчин нь бэлгийн замаас гадна давхар агаар дуслын замаар ч халдварлах боломжтой гэнэ. ТОРЧ гэдэг нь дөрвөн вирусын товчилсон нэр томъёо. Жирэмсэн үед эхийн бие махбодид үүссэн физиологийн өөрчлөлтүүд нь зарим халдварт өвчнүүд үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг ба төрөхөөс өмнө болон төрөх үед эхээс урагт дээрхи халдвар дамждаг байна.

Эдгээр вирусын халдвар нь урагт микроцефали, гавлын ясны кальцижилт, ураг өсөлтгүй болох, элэг дэлүү томрох, цусны ялтас эс хэт бага болох гэх мэт олон эмгэгийн шалтгаан нь болдог. Гэвч зарим тохиолдолд тухайн халдвар нь төрсний дараа ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй, харин хэдэн жилийн дараагаас эмгэг хам шинж илрэх тохиолдол ч байдаг.

2

Өнөөдрийн байдлаар манай улсад дээрх халдварт өвчний талаарх мэдээлэл болон судалгааны материал хомс байна. Саяхныг хүртэл лабораторийн шинжилгээ хийх тоног төхөөрөмж, шинжилгээний арга хараахан нэвтрээгүй байсан. Энэ вирус аюултай бөгөөд ургийн хөгжилд шууд нөлөөлдөг байна. Үүний улмаас ураг гэдсэндээ амьгүй болох зулбах, эвсэл эрэмдэг зэрэмдэг эрүүл бус хүүхэд төрдөг сөрөг тал ажиглагдсан байна.

ТОРЧ гэх энэ халдварт өвчний хүрээнд хэд хэдэн өвчнүүд хамаарагдаж, эдгээр өвчлөлүүд нь хүндэрвэл цаашид Торч-ын вирусыг бий болгодог байна. Тухайлбал

  • Токсоплазм
  • Салхин цэцэг, тэмбүү, сүрьеэ, коксаки, ДОХ-н вирус, парво вирус
  • Цитомегаловиру
  • херпес вирус нь хүний биед торч-ын халдвар үүсхэд хамгийн их нөлөөг үзүүлдэг байна.

Одоогоор дээрх вирусуудын шинжилгээнүүдийг ЭМШУИС, ЭХЭМҮТ дээр судлан, тоон хэлбэрээр бүрэн оношилж, мэргэжлийн эмч нар энэ асуудалд илүү ихээр анхаарч эхэлсэн байна.

Судалгааны дүнгээс харахад дээрх өвчний вирусын халдвараар өвдсөн болон халдвартай төрсөн хүүхэдэд тус шинжилгээний үр дүн шууд илэрч байгаа нь харагдаж байгаа юм. Иймд хүүхдийнхээ эрүүл мэнд болон гэр бүл төлөвлөлтөндөө анхаарч байгаа бол энэ халдварын урьчилан сэргийлэх үзлэг оношлогоог байнга хийлгэж байх нь зүйтэй гэдгийг мэргэжлийн эмч зөвлөж байна.

http://mportal.mn/?p=9131


URL:

Сэтгэгдэл бичих