ҮЗМЭРЧ ЛАМ НАРААС БОЛГООМЖЛООРОЙ /ЗАХИДАЛ/
Сайн байцгаана уу би охид хүүхнүүдэд сэрэмжлэг болгох үүднээс энэхүү захиаг илгээж байна. Би өөрөө 25-тай эмэгтэй өөрт болон 2 найз охидууддаа болсон явдалын тухай л даа. Жилийн өмнө нз охин маань компани захирал ахтайгаа америк улсыг зорьж бид 2-т урилга явуулсан юм. Визэнд орохынхоо өмнө америкад байдаг найзаасаа зөвлөгөө авах гэж утсаар ярьсан юм. Бид 2-г нэг сайн үзмэрч дээр очиж засал хийлгүүл би америк явахаасаа өмнө засал хийлгүүлээд амеркийн виза гарсан гэж хэлсэн.
Тэр өдөр нь тэр зааж өгсөн үзмэрч дээр очтол хийморь сүлдгүй ажил үйлс нь бүтэмжгүй байгаа юм байна их бузардсан байна засал хийлгүүл гэж хэлсэн. Маргааш ирэхдээ 2 ш сүү тэлээ малгайгаа авч ирж засал ном хийлгүүл гэж зөвлөсөн юм тэгээд хэлснийх нь дагуу авч ир гэсэн зүйлсийг нь авч ирсэн.
Тэгээд угаалгын өрөө рүүгээ дагуулж оруулаад бүх хувцасыг нь тайлж сүүгээр угааж эхэлсэн тэгснээ сексийн харьцаанд орохыг шаардсан тэгж засал хийж дотроос нь ариусгадаг ухааны юм яриад эхэлсэн л дээ би шууд дүргүйцээд гараад явсан. Нөгөө найз охин маань тэр үзмэрчтэй сексийн харьцаанд орсон америкд байдаг найз охин маань ч бас сексийн харьцаанд орж засал хийлгүүлээд виза нь бүтээд явсан гэж хэлсэн л дээ. Тийм засал гэж юу байдаг юм бэ гайхмаар юм тэгээд найз охинтойгоо 2-уулаа визанд ороод хар тамга гэдгийг нь даруулаад гараад ирсэн.
Найз охин мань үзмэрчтэй унтсан мөртлөө хар даруулаад дээрээс нь болоогүй өвчин авсан байсан. Тэр балиар үзмэрч залуу сайхан охидуудыг тийм маягаар унтаад сурсан юм шиг байгаам. Балиар бузарын үзмэрч лам нараас болгоомжилоорой гэж захимаар байна харваас шижиг хүрмээр хөгшин өвгөн байсан нэр ус гэрийн хаягийг нь бичмээр санагдаад байх юм…
URL: