О.Алтанхуяг : Эх орноо хайрлахдаа… /foto/
Толгойтой бүхэн газар эзэмшиж, тогоотой бүхэн л түүнээс нь хүртэхийг эрмэлзэх болсон өнөө үед сэтгэл зовнин эх орноо өмөөөрч өмөлзөж суугаа нь олон. Тэр тусмаа уран бүтээлээрээ дамжуулж түүнийг илэрхийлэгчид олширч байгаа нь Монгол хүний хувьд алт мөнгөөр цэнэлэшгүй газар нутгаа өмгөөлж буйн нэг хэлбэр билээ. Тэдний дотроос уран бүттээл нь өөрийн эрхгүй хүний сонирхол татам өвөрмөц байдлаар уран бутээлээ туурвидаг нэгэн уран бүтээлч бол яах аргагүй О.Алтанхуяг юм. Эд хөрөнгийг чухалчилж, алт мөнгөөр бүхнийг үнэлэх болсон үеийг тэрээр уран бүтээлдээ тусгахдаа Монгол зурагийн үндсэн техникүүд болох “нагтан, мартан” зэрэг аргуудыг хэрэглэж бүтээлээ туурвидаг. Урагдсан ноорог цаас, аль эсвэл зурсан зургаа голоод урчихаа юу гэлтэй содон шийдэл өнгө дүрслэл зөвхөн зураач О.Алтанхуягийнх юм.
URL: