МҮАН ирэх сонгуульд оролцохгүй
М.Энхсайхан сайдаар удирдуулсан МҮАН энэ удаагийн сонгуульд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Энэ талаар М.Энхсайхан дарга өөрийн твиттер хуудастаа “МҮАН удирдах зөвлөл сонгуульд оролцохгүй, АН-ыг дэмжих шийдвэр гаргав” хэмээн бичсэн юм.
Тэд өнгөрсөн сонгуульд МАХН-тай эвсэж “Шударга ёс эвсэл” нэрийн дор оролцож чамгүй амжилт гаргасан. Харин энэ удаад тэд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж буйтай холбоотойгоор болон АН-ын саналыг хуваахгүй гэсэндээ сонгуульд оролцохоос татгалзсан байна.
2016 оны УИХ-ын сонгуульд 14 улс төрийн нам, 79 бие даагчид өрсөлдөхөөр бүртгүүлсэн гэсэн албаны мэдээлэл бий.
Г.Лхагваа
URL: