Н.Энхбаяр: Миний ялтай байх хугацаа дууссан, сонгуульд өрсөлдөнө

3298

МАХН-ын дарга Н.Энхбаяр болон тус намын удирдлагууд хэдхэн хормын өмнө Төрийн ордонд мэдээлэл хийлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ үеэр 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ.

Түүний ялтай байх хугацаа нь Өршөөлийн хуульд хамрагдсанаар дуусгавар болсон гэв. Өчигдөр болсон УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 5 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэлсэн ч УИХ дахь “Шударга ёс эвсэл”-ийн бүлэг завсарлага аваад байгаа юм.

Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр Үндсэн хуулийн цэцийг нэг асуудлаар хоёр дүгнэлт гаргаж байна хэмээн шүүмжилж ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа гэв.


URL:

Нэр: Чингис Огноо: 8 May 2016

Юу нь ял битгий хуц гэж хэлмээр Байна арайч дээ битгий хуц !!!!!!!

Сэтгэгдэл бичих