Түрээсийн орон сууцны цахим сугалаа өнөөдөр болно

content_10259833_1023003321098317_6807039688060790934_n-2-450x600Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг өнгөрсөн сарын 21-нээс энэ сарын 1-ний өдрийг дуустал хүлээн авсан. Харин тус журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан учраас иргэдийг сугалаагаар сонгохоор болоод буй.

Тэгвэл сугалааг ил тод, шударга байлгах зорилгоор ШӨХТГ, Барилга Хот Байгуулалтын яам бүртгэлд хамрагдсан иргэдийн төлөөллийг байлцуулж, хэвлэлмэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан олон нийтэд хүргэнэ. Тус цахим сугалаа өнөөдөр болох юм байна.

Түрээсийн орон сууцанд хамрагдахаар нийт 4,000 орчим иргэн хандсанаас 2,262 иргэн бүртгэлд хамрагдсан аж.

Дашрамд, “Төрийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах, ажлыг зохион байгуулах журам”-ын шаардлага хангаагүй иргэдийн нэрсийн жагсаалтыг өнгөрсөн долоо хоногт ТОСК-ийн вэб сайтад байршуулсан байна.

эх сурвалж: eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих