Нүүрсний үнэ буурсан ч экспорт өсөх хандлагатай

10035d2b065c8200bigУул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал өчигдөр боллоо. Энэ үеэр газрын тосны үнэ, нүүрсний экспорт, уурхайн олборлолттой холбоотой хууль. тогтоомжийн өөрчлөлт, гаднын компанитай байгуулсан санамж бнчиг. гэрээний талаар танилцуулсан. Энэ сарын 14-нд Эрдэс баялгийн бодлогын зөвлөл хуралдаж “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл болон “Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын явц”-ын талаар хэлэлцсэн. Толруулбал, Төрөөс хайгуулын тусгай эөвшөөрөл олгох боломжтой талбайд зөвшөөрөл авахаас өмнө орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас нэгдсэн байдлаар санал авч, тэдний судлах боломжийг нэмэгдүүлэхийн тулд санал авах хугацааг уртасгаж, саналын дагуу хуулийн шаардлага хангасан аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг шууд олгох. өргөдөлд дурдсан талбай нь өөр талбайтай хэсэгчлэн давхцвал аж ахуйн нэгжид хүндрэл учруулахгүйгээр шийдвэрлэх зэрэг зохицуулалтыг тусгасан.
Мөн Газрын тосны газар “Haicheng Petroleum Machinery Manufacture Group” компанитай газрын тосны хайгуулын “Дарьганга-ХХ-IV” талбайд газрын тосны хайгуул хийх Бүтээгдэхүүн хуваах гэрээнд энэ сарын 18-ны өдөр гарын үсэг зурсан. Дээрх компани нь тус талбайн хайгуул ашиглалтын үйл ажиллагааг Монгол Улсад бүртгэлтэй “Монголиа шин ий энержи” компаниар дамжуулан гүйцэтгэх бөгөөд эхний дөрвөн жилийн хугацаанд 25 сая ам.долларын хөрөнгө оруулах аж. Цаашид тус талбайн хайгуулын ажлын үр дүнгээс хамаарч нэмэлт хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөжээ. Энэ талаар Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр өссөн бөгөөд цаашид өсөх хандлагатай байгаа. Тухайлбал, энэ сард нэг баррель нь 67 ам.доллар байсан бол тавдугаар сард энэ дүн 12 ам.доллараар нэмэгдэх төлөвтэй. Харин валютийн ханш бууж байгаа нь бидэнд эерэг нөлөөтэй байгаа нь жижиглэнгийн худалдаанд ч нөлөөлсөн. Цагаан сарын өмнө шатахууны үнэ нэлээд буурсан бол саяхан нийслэлд дахин 30-40, орон нутагт 50-100 төгрөгөөр буурсан” гэв. Манайх газрын тосоо 100 хувь гаднаас авдаг тул үнийг тогтвортой барих нь чухал гэдгийг салбарын сайд ч хэлж байсан.
Энэ онд 19.5 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн бөгөөд эхний гурван сарын байдлаар 3.3 сая тонныг экспортлоод байгаа аж. Гурван сарын хугацаа өнгөрсөн гэхэд энэ хангалттай үзүүлэлт биш. Тодруулбал, төлөвлөсний дагуу үлдсэн 16.2 сая тонн нүүрсийг есөн сарын хугацаанд экспортлох шаардлага тулгарч байгаа юм. Үүнийг мэргэжлийн хүмүүс 7-12 дугаар сард экспорт их хэмжээгээр хийгддэг тул тэр үеэр нь нөхөж төлөвлөгөөгөө биелүүлэх боломжтой гэж үзэж буй. Үнийн хувьд өнгөрсөн нэгдүгээр сараас 36-гаас 31 ам.доллар болж буурсан. Тэгэхдээ аажмаар буюу сүүлийн хоёр сарын хугацаанд нэг ам.доллараар буурсан байх жишээний. Тиймээс шинжээчид цаашдаа нүүрсний үнэ буурахгүй, аажмаар урт хугацаанд өсөх ханддагатай гэж байгаа аж. Харин БНХАУ-ын нүүрсний нөөц багасч байгаагай холбоотойгоор худалдан авагчдын эрэлт нэмэгдэх тийш ханджээ. 2011 онд Хятад руу хамгийн их буюу 21.1 сая тонн коксжсон нүүрс экспортолсон нь тухайн улсын импортын 48 хувийг эзэлж байв. Энэ нь тухайн улсын болон Австралийн нийлүүлэлт буурсантай холбоотой. Үүнээс хойш манай экспорт буурч 2013 онд 15.4 сая тонн коксжсон нүүрс шилжүүлсэн ч дахин бага хэмжээгээр өссөн. Тодруулбал 2013 онд Хятадын нийт импортын нүүрсний 20 хувийг эзэлж байсан бол 2014 онд 24, өнгөрсөн онд 27 хувийг нь манай экспортын нүүрс эзэлжээ. Ирэх оноос Хятадын нүүрсний импорт сэргэх хандлага ажиглагдаж байна гэж олон улсын судалгааны байгууллагаас мэдээлсэн. Харин үнийн хувьд өнгөрсөн оны 12 дугаар сараас энэ оны хоёрдугаар сар хүртэл үнийн доод түвпшнд үргэлжилсэн.
“Ил тод уул уурхай” мэдээллийн үеэр салбарын сайд Р.Жигжид “Ашигт малтмалын салбарын байдал энэ жил болон ирэх онд мөчпөгийн доод түвшинд үргэлжилж, зарим нэг нь дээш өндийх хандлагатай, гадаад худалдааны нөхцөл байдал хүнд хэвээр үргэлжлэх байх гэж санаа зовж байна” гэв. Сонирхуулахад, Уул уурхайн салбарын аж ахуйн нэтжүүд орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, орлогын мэдээллээ цахимаар өгөх боломжтой болжээ.
Ц.БААСАНСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

URL:

Сэтгэгдэл бичих