Аймгийн ”хурган” дарга нар ХУУРАМЧ ДАНС НЭЭН тєсвєєс таван тэрбум тєгрєг завшжээ

Ийм байдлаар 2004-2007 он хvртэл нийт тав орчим тэрбум тєгрєг завшсан аж. Энэ хэрэгт 30 гаруй хvн татан оролцуулсан байдгаас 12 хvнд эрvvгийн хэрэг vvсгэн шалгасан байна.

Ингэснээр гурван хvн нь аймгийн анхан шатны шvvхээр ял сонсч бусад нь Єршєєлийн тухай хуульд хамрагджээ. Энэ хэргийн шvvх хурал єнгєрсєн долоо хоногт Дархан-Уул аймгийн шvvхээр хэлэлцvvлэгдсэн байна. Шvvхэд єгсєн зарим нэг мэдvvлгийг сонирхсон юм.
Яллагдагч Т.Алтантуяа: / Тэрбээр Єршєєлийн тухай хуульд хамрагджээ/
-2004 оны есдvгээр сарын 20-ны vед санагдаж байна. Д.Нямхvv дарга надад”Мєнхийн илч” хувьчлагдах гэж байна. Дуудлага худалдаанд орох гэсэн юм. Тэгээд “Мєнхийн илч” дээр халаалтын -хєлс байдаг ба нийт 7.6 сая тєгрєг байсан гээд намайг 13 дугаар сургууль, дєрєвдvгээр цэцэрлэгийнхээ халаалтын хєлсийг урьдчилаад хийж єгч туслаач гэсэн юм. Хэд хоногийн дараа тєрийн сангийн дарга Э.Наранбаатар дуудаж уулзсан. Тэр Д.Нямхvv даргын гуйсныг хэлсэн.

Тэгээд бид мєнгийг шилжvvлсний дараа буюу арванхоёрдугаар сарын 20-ны vед буюу тєрийн сангийн гvйлгээ хаагдах vед тэр намайг хоёр дуудсан. Очтол хоолонд урьж, хамт хоол идэж байгаад тэр хоёр “Мєнгийг чинь єгч чадахгvй нь. Бид чамд хоёр сая тєгрєгийг нь єгье” гээд Д.Нямхvv дарга надад бэлнээр хоёр сая тєгрєгийг 10 мянгатын дэвсгэртээр єгсєн. Энэ мєнгийг би хvvхдийнхээ сургалтын тєлбєрт хэрэглэсэн. Тэр мєнгийг єгєх vед Д. Нямхvv, Э.Наранбаатар дарга нар хамт байсан гэжээ.
Яллагдагч П.Энхтуяа: / Тэрбээр Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдvй цогцолбор “сургуулийн ня-бо байжээ/ -2004 оны євєл ажлаасаа буюу “Оюуны ирээдvй цогцолбор”-оос гараад явж байтал Тєрийн сангийн тєлєєлєгч Э.Наранбаатар ирээд энэ гvйлгээг танайхтай хийх шаардлагатай байна. Болд захирал гарын vсэг зурж, тамга дарсан, та зурчих, халаалтын хєлс гэж хэлсэн. Баримтыг харахад Болд захирлын гарын vсэг байсан учраас анзаарахгvй зурсан.
Яллагдагч С.Болд: /тvvнийг Єршєєлийн тухай хуульд хамруулжээ/ -”Оюуны ирээдvй” цогцолборт Хонгор сумын 14 дvгээр сургууль, Салхит багийн сургуулиуд 2002-2006 он хvртэл харьяалагдаж байсан. Би тухай vед “Оюуны ирээдvй” цогцолборын захирал байсан. Дээрх сургуулиудын нэгдvгээр гарын vсгийг зурдаг байсан. Тухайн vед П.Энхтуяа манай цогцолборын нябогоор ажиллаж байсан. Сургуулийн баримтад “Мич” компаниас халаалтаа авдаг байсан. Гэтэл “Мич” компани руу халаалтын мєнгє хэмээн явуулсан найман сая 200 гаруй мянган тєгрєг Н.Баатархvv хэмээн хувь хvний данс руу шилжvvлсэн байна. Vvн дээр миний гарын vсэг байгаа нь vнэн” хэмээн мэдvvлжээ.

Харин гэрч Г.Мягмарсvрэнгийн мэдvvлэгт “Би 2006 оноос 2009 он хvртэл аймгийн тєрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа ДА2 кодоор гvйлгээ хийдэг байсан. 2006 оны арваннэгдvгээр сарын 22-ны єдєр “Баялаг капитал” компани руу 15 сая тєгрєг, 2006 оны 12 дугаар сарын 27-ны єдєр “Шар тал” компани руу долоон сая 200 гаруй мянган тєгрєгийн анхан шатны баримтгvй хууль бус гvйлгээг би хийгээгvй. Учир нь би анхан шатны баримтад vндэслэн гvйлгээ хийдэг байсан. Дээрх хууль бус гvйлгээг Э.Наранбаатар миний кодыг ашиглан хийсэн. 2006 оны зургадугаар сарын эхээр Ңаранбаатар намайг нууц кодоо хэлчих гэхээр нь итгээд хэлсэн.
Наранбаатараас єєр хvн миний нууц кодыг мэдэхгvй. 2006 оны арванхоёрдугаар сарын 25-ны єдєр 237 тоот тєлбєрийн хvсэлтээр хоёр сая 600 мянган тєгрєг, 236 тоот тєлбєрийн хvсэлтээр гурван сая 900 гаруй мянган тєгрєгийн шилжvvлгийг нийгмийн даатгалын хэлтэс рvv хийсэн байхад уг мєнгє єєр хувийн данс руу шилжсэн байна. Миний хувьд холбогдох тєлбєрийн хvсэлтийг бvрэн эхээр нь vзэхэд би єєрєє гvйлгээ хийж баталгаажуулсан байна.

Мєн зурагдсан гарын vсэг, дарагдсан тэмдэг нь миний хувийн тэмдэг мєн байна. Миний санаж байгаагаар бол НААVГ-ын дарга, нягтлан нар нь эргэж баримтыг нь сольж єгнє гэж манай дарга нартай тохиролцож хийсэн байх. Тэгээд гvйлгээ хийгдсэний дараа надад баримтыг єгєєгvй болохоор ирсэн баримтыг нь санхvvд vлдсэн байх гэж бодож байна. Миний хувьд НААV газраас ирvvлсэн хоёр гvйлгээ нь хоёулаа нийгмийн даатгалын хэлтсийн данс руу шилжvvлэх баримт байсан тул би баталгаажуулалт хийгээд тасгийн дарга Э.Наранбаатар РУУ явуулсан, дарга уг гvйлгээг хянаж шилжvvлэхдээ єєр данс руу шилжvvлсэн байна” гэжээ.

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын СЭЗБЗ-ийн хэтсийн тєрийн сангийн даргаар ажиллаж байсан Д.Нямхvv, мєн аймгийн Засаг даргын тамгын газрын СЭЗБЗ-ийн хэтсийн тєрийн сангийн мэргэжилтэн, тасгийнхаа даргаар ажиллаж байсан Э.Наранбаатар нар хэргийг эхлээд хvлээхгvй байсан ч сvvлдээ хvлээн зєвшєєрч “Бид хоёр Н.Баатархvv гэх хувь хvнийг зохиомлоор бий болгож аймагт хуваарилагдсан мєнгийг хувьдаа завшдаг байсан” гэжээ.

Яллагдагч Э.Наранбаатар нь Дархан-Уул аймгийн СЭЗБЗ-ийн хэлтсийн Тєрийн сангийн даргаар ажиллаж байх vедээ буюу 2004-2008 он хvртэл хугацаанд Д.Нямхуvтэй бvлэглэн, мєн бусадтай харилцан бvлэглэж замаар ганцаараа хуурамч бичиг баримт vйлдэх, сахvvгийн баримтыг устгах, хууль бус гvйлгээ данс бvртгэлд тусгахгvй байх, улсын нєєцийн vрийн будааг тээвэрлэлтийн явцад машин ашиглан чанар муутай буудайгаар сольсон компьютер, техник хувиараа нийлvvлэх нэрээр нийт дєрвєн тэрбум 300 гаруй сая тєгрєг зашжээ..
Яллагдагч Д.Нямдаваа Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын СЭЗБЗ-ийн хэтсийн тєрийн сангийн даргаар ажиллаж байх vедээ Э.Наранбаатартай бvлэглэн орон нутгийн тєсвєєс нийт нэг тэрбум 400 гаруй сая тєгрєг завшжээ. Тэднийг Эрvvгийн хуулийн 150.3, мєн хуулийн 263.2 тус тус ялласан байна.
…”Оюуны ирээдvй” цогиолборт Хонгор сумын 14 дvгээр сургууль, Салхит багийн сургуулиуд 2002-2006 он хvртэл харьяалагдаж байсан…

‘Монголын мэдээ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих