МАН “ХЕРО ЭНТЕРТАЙНМЕНТ”-ИЙГ ШҮҮХЭД ӨГЧЭЭ

olloo_mn_1461735257_77c766ffe525f0e5bigЖүжигчин Б.Амарсайханы тоглосон “Би юу хийчихэв ээ” гэх АН-ыг буруутгаж, сонголтондоо харамсаж буй талаарх бичлэг нийтийн сүлжээгээр тараад байгаа. Харин “Херо энтертайнмент”-ийн графикч Ц.Мөнх-Очир өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Амараагийн бичлэгийг МАН-ын захиалгаар манай студи хийсэн. Энэ асуудалд Х.Баттулга гишүүнтэй ямар ч холбоогүй. Х.Баттулга гишүүн бол зүгээр л манай нэвтрүүлгийн хөтлөгч” гэсэн юм.

Харин энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор МАН-ын зүгээс “Херо энтертайнмент”-ийг шүүхэд өгч, дээрх захиалгыг өгөөгүй гэдгээ нотлуулахаар болжээ. МАН-ын зүгээс “Манай намаас тус студид захиалга өгч дээрх бичлэгийг хийлгээгүй. Ямар шалтгаанаар “МАН-ын захиалгаар хийлгэсэн гэж мэдээлэл хийснийг гайхаж байна. Тиймээс энэ асуудлыг шүүхэд өгч шийдвэрлүүлэн, намын нэр хүндийг цэвэрлүүлэхээр болсон” гэв.

П.УНДРАМ
Оллоо.мн

 


URL:

Нэр: 7333 Огноо: 28 April 2016

Ман одоо яагаад бна аа. Уул нь зөв л юм хэлсэн бсан шдээ. Мангарууд дуугай бсан бол рейтэнг нь өсөх байлаа даа. Монголын амьдралыг тэгээд сайхан бгаа гэж бодоод шүүхдээд бх нь дээ..ццц

Сэтгэгдэл бичих