Сэрэмжлүүлэг: Настай эмэгтэйг бүлэглэн зодож, дээрэмдсэн хэрэг дахин гарлаа
СХД-ийн 1р хороо “Толгойтын 65-р гудамжинд манай ээж үл таних гурван залууд дээрэмдүүлсэн байна” гэсэн мэдээллийг авч шалгахад, СХД-ийн 1-р хороонд суух 51 настай эмэгтэй О-г тус дүүргийн 1 хороонд оршин суух 25 настай эрэгтэй С, СХД-ийн 22-р хороонд суух 27 настай эрэгтэй А нар бүлэглэн зодож, “ХААН”, “Голомт”, “Төрийн банк, Улаанбаатар хотын банкны виза карт, цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, 80.000 төгрөгтэй цүнхийг дээрмдснийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгаж байна.
Дээрмийн хэрэг ихэвчлэн оройн цагаар үйлдэгдэж байгаа бөгөөд хохирогчдоор нь голдуу ганцаараа явж байсан эмэгтэй хүн тогтоогдож байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
Д.Дуулим
URL: