Сэрэмжлүүлэг: Ном уншуулах гэж очсон охиныг лам нар хүчинджээ

5bb57b198ec5f7f3bfed461fd23c4d50Орой үдшийн цагаар хүнд зодуулчих вий, нохой шувуунд бариулчих вий хэмээн эцэг эхчүүд хүүхдээ нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг. Ямар ч эцэг эх охиноо бусдад хүчиндүүлнэ, тэр тусмаа гурвын гурван ламд хүчиндүүлнэ гэж бодоогүй бизээ. Тэгвэл нэг охиныг гурван лам хүчиндсэн хэрэг орон нутагт гарсан байна.

Улсын шалгалтаа өгөхөөсөө өмнө засал, ном хийлгэхээр охин хийдэд очжээ. Тухайн үед хийдэд дөрвөн лам байсны гурав нь үлдэж засал номыг нь уншиж өгөхөөр болжээ. Улмаар охинтой ярилцан гол руу дагуулж явсан байна. Харин атгаг санаа агуулсан лам нар голын эрэг орж засал ном хийе хэмээн охиныг хуурч хүнээс зайдуу газар аваачин түүнийг хүчиндсэн аж. Улмаар энэ хэргийг нуун дарагдуулах зорилгоор “Сум орон нутаг хүн ам цөөтэй болохоор хүн хард хэлж болохгүй. Хэлбэл чи л хэцүү байдалд орно” гэсэн агуулга бүхий зүйлс хэлсэн байдаг. Харин охиныг лам нартай явсныг харсан хүн ээжид нь хэлснээр хэргийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн. Мөрдөн байцаалтын явцад лам нар мөнгө төлсөн гэж мэдүүлсэн бол охин хүчиндүүлсэн гэж мэдүүлсэн байдаг. Тэгвэл хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй Г, Д, Ж гэх лам нарт Эрүүгийн хуулийн 126.2.6. буюу бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон гэх зүйл ангиар тэдэнд ял 5-10 жилийн төлөвлөсөн байдаг. Шүүхээс лам нарыг хүчингийн хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн тэдэнд 3.8 жилийн ял оноосон байна.

Энэхүү мэдээллийг бурхны шашны нэр төрд халдах зорилгоор бус буян номын мөр хөөж буй цөөн хүн бузар үйл хийж болзошгүйг сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэв.

Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ гараас гарсан, том болсон гэлтгүй хүүхдээ ганцааранг нь орой үдэш явуулахгүй байх, оройтвол утсаар ярьж тосож байх зэргээр хараа хяналтандаа байлгах хэрэгтэй байна.

dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих