“Засаг ноёд”-ын зарга үргэлжилсээр байна

Дорнод аймгийн  Засаг дарга Ц.Жан­­­лавт холбогдох хэргийг нийс­лэлийн Захиргааны хэргийн шүүхийн тан­химд өчигдөр шүүн хэлэлцэхээр тов­­лосон байв. Гэвч “Өмгөөлөгч ирээ­гүй” гэсэн шалтгаанаар шүүх хур­лыг ирэх баасан гараг хүртэл хойш­луулсан юм. Дорнод аймаг дахь Төрийн албаны салбар зөв­лөлд холбогдох, иргэн Н.Баярын нэхэмжлэлтэй уг хэргийг өмнө нь  тус аймгийн Захиргааны хэргийн шүү­хээр хэлэлцэж байжээ. Шүүх хурлаар уг нэхэмжлэлийг үндэслэлтэй гэсэн шийдвэр гаргасан байна. Энэхүү шийд­вэрийг Засаг дарга Ц.Жанлав болон Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийнхөн эсэр­гүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсан нь энэ аж.
Засаг дарга Ц.Жанлавын хувьд айм­гийнхаа Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарт холбогдох хэ­рэгт давхар нэр холбогдоод байгаа. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2009 онд Дорнод аймгийн За­саг дарга хотоос очсон гэнэтийн шалгал­тын үеэр өөрийн нэр дээр байдаг хоёр орон сууцаа хөрөнгө орлогын мэдүү­лэг­тээ тусгаагүй байсан нь илэрсэн талаар тухайн үед АТГ-аас мэдэг­дэж байсан. Түүнчлэн хөрөнгө оруу­лан хувьцаа эзэмшдэг “Жадав” ком­панийнхаа талаар ч мэдүүлээгүй бай­сан гэдэг. Үүнийхээ хариуд “Ууч­лаарай, хайхрамж болгоомжгүй байд­лаас болж алдаа гаргасан байна” гэх тайлбарыг өгөөд өнгөрнө гэж эн­дүүрсэн нь ийнхүү гурван он дамжин шүүх байгууллага руу гүйхэд хүргэсэн гэхэд болно.
Авлигын эсрэг хуульд зааснаар хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн нь тухайн албан тушаалтныг ажлаас түд­гэлзүүлэх үндэслэл болдог. Гэвч түүнд энэ тал дээр арга хэмжээ аваагүй. Ямар­тай ч ирэх баасан гарагт болох шүүх хурлын  шийдвэр хэний талд гарах нь Дор­нод аймгийн иргэдийн санааг ихэд зовоож байгаа аж. Учир нь Дор­нод аймагт хуваарилагдаж бай­гаа төсвийн хөрөнгө Ц.Жанлав мэ­тийн цөөн хэдэн хүмүүсийн ха­лаа­сыг дүүргээд байвал нутаг орны ирээдүйд ямар үр дагавартай байх нь тодорхой. Мөн Ц.Жанлав дарга “Дор­нод бөхийн өргөө” ХХК-ийн 2500 гаруй кв.метр талбай бүхий га­зар эзэмших эрхийн гэрчилгээг үрэг­дүүлсэнд тооцож, энэ талаар 2008 онд захирамж гаргаж байжээ. Уг за­хирамжийн эхний заалтад дээрх гэрчилгээг хүчингүйд тооцоод, хоёр­дугаарт “Дорнод бөхийн өргөө” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 5984 кв метрээр тогтоосугай гэсэн байдаг. Гэрчилгээгээ үрэгдүүлсэн да­руйдаа эзэмшил газраа “сунгаж” амж­сан энэ өргөө эдүгээ Засаг дарга Ц.Жанлавын хувийн өмч бол­сон ажээ. Тэр ч байтугай Дорнод айм­гийн төвд байрлалтай орон суу­цаа “Монгол Шуудан” банкинд түрээ­сэлж,  орлогоо  мөн л АТГ-аас нуусан байна. Энэ бүхнийг харсаар байж дуугүй суух аргагүй учир Дорнод аймгийн иргэд түүнийг огцруулах талаар санал хурааж, гарын үсэг хүр­тэл цуглуулсан баримт бий.
УИХ-ын 2008 оны сонгуулийн үр дүнд орон нутгийн иргэдийн итгэ­лийг хүлээн сонгогдоод хэн болохоо таниулж, хэрэгт холбогдоод байгаа орчин цагийн “Засаг ноёд”-ын зарга зөвхөн Ц.Жанлаваар дуусахгүй. Ту­­хайлбал, Булган аймгийн Засаг дарга М.Оюун­батыг хууль бус үйл ажил­лагаа явуулсан талаар нутгийн олон иргэн гом­доллож байсан удаатай. Тэрбээр тө­рийн албаны шалгалт өгөөгүй гур­ван хүнээр “тойрон хүрээлэгчид”-ийнхээ хүрээг тэлсэн нь шалгалтын явцад илэрчээ. Мөн Атрын гуравдугаар аяны хүрээнд Булган аймагт оруулсан хөрөнгө оруулалтыг жинхэнэ эздэд нь хүргээгүй. Сум, багийн Засаг дарга нарт аймгийн төс­вөөс мотоцикль олгоход барьцаа хө­рөнгө нэрийн дор Засаг дарга бү­рээс мөнгө хурааж авсан, өндөр үнэтэй мотоциклиудыг “шахсан” зэрэг зөрчлүүд баримттайгаа “барин­таглагдсаар” байгаа аж. Тиймээс орон нутгийн иргэд Засаг дарга нарынхаа нэр холбогдсон зар­гыг шүүлгэн, дээрх хэргүүдийн эцэслэн ший­дээсэй гэж хүсч байна. Ингэснээр ирэх сонгуулийн өмнө итгэл хүлээл­гэх эсэхээ шийдэж, “Гоё үгтэй муу­хай хүмүүс”-ээс болгоомжлох хэрэг­тэй гэж үзэж байна.

Б.Баатар

“Улс төрийн тойм” сонин


URL:

Сэтгэгдэл бичих