Цэцийн дүгнэлтийг зөвшөөрөх хоёр, зөвшөөрөхгүй гэх нэг хардлага

olloo_mn_1426468295_nam1“Атаархуу Аглуу” хэмээх цуврал телевизийн суваг бүрийг чимэх болсоор удав. Агуулгын хувьд Аглуу нэрээрээ олны танил болсон жүжигчин Х.Баттулга, Т.Бархүү нарын харилцан яриагаар өрнөх. Т.Бархүү нь жилийн 30, сарын 2.5 хувийн хүүтэй байсан малчны зээлийг Засгийн газрын шийдвэрээр жилийн 10, сарын 0.8 хувь болгон бууруулсантай холбогдуулж өөрт хэрэгцээтэй байгаа зүйлийг худалдан авах бүртээ Аглуутай таарснаар асуудал үүсэх аж. Малчны зээлийн хүү буурсныг мэдээгүй явсан Аглуу, Т.Бархүүг хэрхэн авсныг шалгаах боловч хариулт бүрт нь дэмий атаархсандаа татаж унаж байгаа дүрслэл бүхий шторк бидэнд хэдийнэ танил болжээ.

Гэхдээ энд малчны зээлийн хүү, Аглуу, Т.Бархүү нарын хошигнолын талаар бичих гэсэнгүй. Малчны зээлийн хүү буурч, тэр нь үр дүнгээ өгч байгаа бол сайн л хэрэг. Харин өдөр шөнөгүй телевизийн суваг бүрт залрах болсон энэ рекламны ард эрх баригчдын сонгууль угтсан томоохон сурталчилгаа явж байгааг өгүүлэх гэсэн юм.

Үе, үеийн сонгуулийн үр дүн, сонгогчдоос өгсөн саналаар хотод АН, хөдөөд МАН давамгайлдаг. Үүнтэй хэн ч маргахгүй. Харин аль нэг намтай эвсэхгүй зөвхөн нэгдэх болзолтойгоор сонгуульд оролцож, ямар нэгэн таяг тулахгүйгээр олонх, Засгийн газраа бүрдүүлэхийг хичээх болсон АН-ын ирэх сонгуулиар хөдөө, орон нутагт барьж орох хөзөр хэрэгтэй болсон нь “Атаархуу Аглуу”-аас улбаалсан малчны зээлийн хүү.

Пропорциональ тогтолцоог Сонгуулийн хуульд шигтгэхийг хамгийн ихээр дэмжиж ирсэн тэд Бүлгийн хуралдаанаараа хуучнаар нь явуулах Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаар санал нэгдсэн нь ч үүнтэй холбоотой байж мэдэх. Тэгээд ч АН-ын өнгөн дээр, сонгуулийн өмнөхөн малчны зээлийн хүү 30-10 болтлоо буурсан нь цаанаа учир шалтгаантай байж таарна. Нэг үгээр хэлбэл, сонгуулиар орон нутгаас давхар оноо цуглуулах АН-ын гол найдлага нь малчны зээлийн хүү гэсэн үг. Тэгэхээр хотод илүү дэмжлэгтэй ч, хөдөөг орхигдуулж болохгүйг тооцоолсон АН сонгуулийг хуучин тогтолцоогоороо бүр жижиг мажоритар 76 тойргоор явуулсан тохиодолд малчны зээлийн хүүг тугаа болгох нь тодорхой. Цаашлаад 10 хувиас бууруулж нэг оронтой тоонд шилжүүлэх акцыг нь хийж болох юм. Энэ нь ч малчдад таалагдах учир орон нутгаас МАН-ын саналыг давхар суйлах АН-ын төлөвлөгөө биелэлээ олох өндөр магадлалтай. Цэцийн дүгнэлтийг зөвшөөрөх эхний хардлага энэ. МАН-ынхан орон нутагт АН-аас илүү өндөр рейтингтэй. Энэхүү боломжоо бүрэн дүүрэн ашиглахын тулд Цэцээс зарим заалтыг нь түдгэлзүүлээд байгаа Сонгуулийн хуулийг УИХ-аар хэлэлцэх шатанд МАН-ынхан пропорциональ хувилбараар бус жижиг мажоритар 76 тойргоор явуулах шаардлагыг АН-д тулгаж байв. Эцэст нь саналын хуудсыг “хар машин”-аас гадна гараар 50 хувь хүртэл давхар тооллого хийх тохиролцоонд хүрснээр намын жагсаалтын 28 буюу пропорциональ тогтолцоо хуульдаа хэвээр үлдсэн. Харин сонгууль болохоос хоёр сарын өмнө салхи МАН руу эргэж эхэлсэн

Н.Энхбаярын рейтингид дөрөөлсөн МАХН-ынхан 2012 оны сонгуулиар “Шударга ёс” эвслийг байгуулж УИХ-д 11 суудлыг авч байв. Эдгээрийн долоо нь намын жагсаалтаар орж ирсэн нь уүний бэлээхэн жишээ.

нь намын жагсаалтын 28 гэсэн холимог тогтолцоог хуульд тусгасан нь Үндсэн хууль зөрчсөн хэмээх Цэцийн дүгнэлт болж байх шиг. Мэдээж тэд энэ боломжийг алдахгүй. Доогуураа ялангуяа хөдөөд хөл сайтай МАН-д Цэцийн энэ дүгнэлт тэнгэрийн умдаг атгасантай агаар нэг шийдвэр гэдэг нь тодорхой.

Харин АН-ын бүлгээс Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөө нэгэнт илэрхийлчихсэн болохоор МАН-д үлдсэн ганц сэдэл нь жагсаалтын 28 мандатаас аль болох олныг хөдөөд хуваарилуулах. Албан бусаар хоёр нам 14-ыг нь хотод, 14-ыг нь хөдөөд хуваарилахаар тохиролцсон гэх ч МАН-ын бүлгээс 20-ыг хөдөөд, үлдсэн наймыг нь хотод шилжүүлэх ёстой хэмээн мэдэгдсэн нь саяхан. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат ч ингэж хуваарилах нь Үндсэн хуультай нийцэх тухай ярьсан байдаг. Энэ бол АН, МАН-ын хооронд ярьж эхэлсэн албан бус хувилбар гэдгийг энд тодотгох хэрэгтэй. Гэхдээ МАН дараалсан ялагдлынхаа шархыг нөхөх, магадгүй УИХ-д олуулаа болох гол найдлага нь Цэцийн дүгнэлттэй шууд холбогдож байгаа учраас пропорциональ тогтолцоог халахыг дэмжих нь аргагүй юм. Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх хоёр дахь хардлага нь энэ. Үндсэн хуулийн цэцээс пропорциональ тогтолцоог түдгэлзүүлсэн дүгнэлт гаргасан нь МАНАН-г дархлах гэсэн ээлжит захиалгат улс төр хэмээн Н.Энхбаяр тэргүүтэй Эвслийн бүлэг мэдэгдэв. Улмаар үүний төлөө тэмцэхээ илэрхийлж МАНАН-гийн эсрэг одоогийнхоосоо том эвсэл байгуулж тэмцэхийг бусад намуудад уриалав. Тийм ч байж болох. Гэхдээ анхнаасаа Үндсэн хуулийг батлахдаа сонгуулийг пропорциональ, мажиротар хосолсон холимог системээр явуулж болох тухай цэг, таслал ч хийгээгүй учир Цэцийн дүгнэлт зөв. Харин 2011 оны сүүлчээр баталсан Сонгуулийн хуульд намын жагсаалтын 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгоно гэсэн заалт туссаныг Цэц дэнслэхдээ санаатайгаар орхигдуулсан уу, санамсаргүйгээр анзаарсангүй юү гэдгийг хэлж мэдэхгүй юм.

Нөгөө талаар Сонгуулийн хуульд пропорциональ тогтолцоо тусгасныг Цэцээс Үндсэн хууль зөрчсөн хэмээх дүгнэлт гаргаснаараа “Эцэг хууль”-даа өөрчлөлт оруулж, олон улсын жишгээр явах болсны дохио учир түүнийг шүүх нь учир дутагдалтай. Харин Н.Энхбаяр тэргүүтэй жижиг намуудын эсэргүүцлийн цаана томоохон эрх ашиг нуугдаж байгааг үгүйсгэх аргагүй юм. Жишээ нь, Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-д ирэх сонгуульд одоогийн байр сууриа хадгалах нь чухал. Томоохон бизнесмэнүүдээр хүрээгээ тэлж, С.Ганбаатар гишүүнийг сонгуулийн тугаа болгох замаар УИХ-д хэд хэдэн төлөөлөлтэй болохоор зорьж буй ХҮН-д ч тийм эрмэлзэл бий. Г.Уянга гишүүний автортай болсон “Тусгаар тогтнол, эв нэгдлийн” нам ч тэдэнтэй адил. Ингэж байж Н.Энхбаяр, С.Ганбаатар, Г.Уянга хийгээд бусад намынхан улс төрийн тайзан дээрх тогтолтоо дэглэх учиртай.

Н.Энхбаярын рейтингид дөрөөлсөн МАХН-ынхан 2012 оны сонгуулиар “Шударга ёс” эвслийг байгуулж УИХ-д 11 суудлыг авч байв. Эдгээрийн долоо нь намын жагсаалтаар орж ирсэн нь үүний бэлээхэн жишээ. Харин үүнд нь хамгийн том дэмжлэг үзүүлэх учиртай пропорциональ тогтолцоо бүхий намын жагсаалтын 28 Цэцэд бүдэрч, тэдний энэ эрмэлзлэлийг унтрааж орхив. Учир нь томсгосон болон жижиг мажоритар 76 тойргоор сонгуулийг явуулах АН, МАН-д ашигтай тусахаас биш Н.Энхбаяр, С.Ганбаатар, Г.Уянга нарт ямар ч ашиггүй. Өөрсдөө л гардагтүй л юм бол өрөөлд төдийлөн танигдаагүй авторт парламентын босго өндөр тусна. Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх нэг хардлага ердөө л энэ.

 

С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих