Д.Пүрэвсүрэн: Одоо би нуух хаах юмтай болсон

Топ модель Д.Пүрэвсүрэн гурван хүүхдийн ээж болсноосоо хойш уран бүтээлийн ажлаасаа завсарлага аваад багагүй хугацаа өнгөрч байна. Байнга л олны анхааралд байж, хар цагаан хэл ам дагуулж ирсэн болохоор тэрээр энэ удаад нам гүмхэн амьдралыг илүүд үзэх болжээ. Ямартаа л санаж бодсоноо шулуухан хэлчихдэг гэж өөрийгөө нэгэнтээ дүгнэж байсан топ хашир суусан бололтой, “одоо би нуух хаах юмтай, амгалан тайван амьдрах хэрэгтэй байна” гэж найз бүсгүйчүүдээ аминчлах болсон гэнэ лээ.

Хоёр дахь охиноо төрүүлээд удаа ч үгүй “Ларьдма” кинонд тоглосон бол хүүгээ төрсний дараа “Хайрын хурим” салоны шинэ коллекцийн модель болсон. Түүнээс өөрөөр урьдынх шигээ кино, клип, рекламд тэр бүр харагдахаа байсан топ хаа нэг иогийн бэлтгэлийн зургаа “дэлгэсэн” шигээ л амьдрах болжээ.

П.Ундраа

PHOTONEWS.MN


URL:

Сэтгэгдэл бичих