Шатахууны бөөний үнэ өсчээ

d600e70914821192c91472f855e914c7_244Газрын тосны үнэ 5 дугаар сард 12 ам.доллараар өсчээ. Манай улс 2016 оны эхний гурван сарын байдлаар 303 мянган тонн газрын тос экспортлоод байна гэж өнөөдөр болсон “Ил тод уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Шатахууны үнэ уул уурхай болон барилгын ажил эхлэх үеэр хэрэгцээгээ дагаад өсдөгийг албаныхан тодотгож байна.

Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн ярихдаа, “Хэдийгээр газрын тосны хилийн үнэ нэмэгдсэн ч валютын ханшийн бууралт эерэгээр нөлөөлж байна. Ирэх зургадугаар сарын хэлцлээр газрын тосны үнэ 50 ам. долларт хүрэх байх гэсэн хүлээлт бий” гэлээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 51 хоногийн ердийн хэрэглээний газрын тосны нөөцтэй байгаа аж. Тодруулбал А-80 автобензин 53, АИ-92 автобензин 62, дизелийн түлш 52, ТС-1 37 хоногийн нөөцтэй байна.

 Б.Заяа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих