“ХЯТАДЫГ ХАРААЖ ЗҮХЭХ НЬ ХЭРЭЭС ХЭТЭРЧ БАЙНА УУ”

f767ef50-9a9c-4cd1-9d1e-78f34c5d54c5Нүүр номондоо Munkhjargal Perenleidash ийнхүү бичжээ. Нээрээ ч сүүлийн үед манайхан эрх баригчдаасаа эхлээд хоёр хөршийнхөө эсрэг арай л дэндүү дайрч давшлах болсон. Ялангуяа хятадуудад дургүйцлээ илэрхийлэгчид дэндүү олширсон. Хоёр бүлэглэл болчихоод нэгнийгээ хятадынх гэж хараадаг төрийн түшээд гарч ирсэн цаг.

Тэгэхээр үнэндээ бол манай төрийн дээд эрх мэдэлтнүүд л бидний нийтийн эрх ашиг, байгалийн баялгийг тэдэнд найр тавьж байгаа юм шүү дээ. Тэгэхээр П.Мөнхжаргалын бичсэнийг анхааралтай уншиж үзэхэд гэмгүй мэт.

Тэрбээр: “Сүүлийн үед мөнхийн хөрш БНХАУ-ыг хараах зүхэх арай хэрээс хэтэрч байна уу даа гэсэн бодол төрөх боллоо. Юуны түрүүнд цөмөөрөө хэдхэн баримт харъя.

1-рт 1962.12.26 ны өдөр байгуулсан хилийн гэрээнээс хойш бүтэн 54 жил болоход 1-ч удаа хилийн маргаан гарч байсангүй.

2-рт Бид 2015 оны байдлаар БНХАУ-д 5.2 тэрбум долларын бараа зарж 1.7 тэрбум долларын бараа худалдан авчээ.

3-рт БНХАУ-руу давхардсан тоогоор 1,8 сая иргэн зорчсон бол Хятад улсаас манайд 210 мянган хүн зорчсон байна.

4-рт БНХАУ-д 3900 гаруй монгол оюутан сурч байна.

5-рт Хятад улсын аль нэг хот руу явж зөвхөн ганзагын наймаа хийж амьдардаг 18 мянган монгол улсын иргэн байна.

Хятад улсын жилийн дотоодын нийт бүтээгдэхүүн 10 их наяд доллар бол бид жилийн 12 тэрбум долларын л днб-тэй гэдэг харьцааг ойлговол бид ямар их боломж байгааг олж харж магад юм.

Бидний нийлүүлдэг нүүрс, зэс, ноолуургүй бол хятад улс дутна гэвэл ёстой супер хошин шог шүү гэдэг нь энэ тооноос харагдах байх. Биднийг Хятадын талаас үгүйсгэсэн ямар ч бодлогын үйлдэл огт хийгээгүй байхад дотроосоо зохиомол байдлаар үзэн ядах нь яг хэнд хэрэгтэй вэ гэдгийг л ойлгохгүй байна.

Хятад ажилтнууд байгаа нь манай хяналт тавьж чадахгүй оруулж ирсэн төрийн агентлагийн буруу болохоос цалин авч амьдрах гэсэн солонгост амьдарч байгаа монголчуудын адил хүмүүсийг хараах нь зөв юм болов уу.

Мэдээж бид цөөн хүн амтай учраас урьдчилан сэргийлж хамгаалах нь туйлын зөв. Бид Гадаадын Харьяатын албандаа илүү анхаарал тавьж чадавхжуулж сэргийлэхээс биш иргэдийг нь зодож, харааж зүхснээрээ муу үр дагавар л авчрах байх гэж бодогдож байна даа найзууд аа……

Үүнийг бичсэний төлөө нөгөө агуу эх орончдод нэг өдөр барцадаа гартал хараалгахад бэлдцэн байноо. Юмыг яаж мэдэхэв гээд хэл амнаас сэргийлэх ном сайн тавиулсан шүү ккк” гэжээ. Нүүр номонд түүний бодлыг дэмжих ч хүн байна, дэмжихгүй ч хүн байна. Харин та…

М.Баатар


URL:

Нэр: ТӨР БУРУУТАЙ Огноо: 29 April 2016

ХЯТАДУУД МОНГОЛД ДОТОР НЬ ХОРЛОН СҮЙТГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ ДОТРООС НЬ БОСГОСОН МӨНГӨӨР МОНГОЛЫН БАЯЛГИЙГ ХУДАЛДАН АВЧ ЭЗЭН СУУН БАСХҮҮ ДЭЭРЭЛХҮҮ ЗАН ГАРГАН МОНГОЛЧУУДЫГ ЭХ НУТАГТ НЬ ДОРОМЖИЛЖ БУЙ УЧРААС АСУУДАЛ ИЙМ БАЙДАЛД ХҮРЭЭД БАЙНА ҮҮНД ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ТӨР БУРУУТАЙ

Сэтгэгдэл бичих