Үнэрлэж байсан газ нь дэлбэрч, таван сурагч бэртжээ

3268

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн таван сурагч  ахуйн хэрэглээний газ үнэрлэж байгаад түлэгдэж, ГССҮТ-д хүргэгдэн иржээ.

Тэд ашиглахаа больсон халуун усны барилга дотор газ үнэрлэж байсан юм байна. Энэ үеэр нэг нь тамхи асаахаар гал гаргатал газ дэлбэрч, сурагчид түлэгдсэн нь тэр аж.

Тэднийг өчигдөр Улаанбаатарт авчирч, ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хэвтүүлсэн юм байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих