KFC-гийн мөснөөс ялгадас илэрчээ
BBC агентлагийн “Rip Off Britain” нэвтрүүлэг томоохон сүлжээ хоолны газар болох KFC-д зочилж шалгалт хийжээ. Энэ үеэр тус салбарын үйлчлүүлэгчдээ өгч байсан мөснөөс ялгадасны бактери өндөр тунгаар илэрсэн байна.
Тэр даруйд “Бирмингам дахь Мартинэйгийн салбарт хэрэглэж байсан мөснөөс ялгадасны бактери илэрсэнд бид маш их цочирдож байна. Хоолны чанар аюулгүй эрүүл ахуйн байдал хамгаас чухал” хэмээн KFC мэдэгджээ.
“Rip Off Britain” багийнхан KFC-гийн бусад салбаруудаар ч гэсэн зочилж аяга ус мөстэй цуг өгөхийг хүсчээ. Гэвч бүх салбаруудаас их бага хэмжээгээр ялгадасны бактери илэрч байсан гэлээ. Гол асуулт нь ялгадасны бактери яаж яваад мөсөнд орсныг ойлгохгүй байгаа аж.
Энэхүү мэдээллийн дараачаас KFC захиргаанаас ариун цэврийн тал дээр ихээхэн анхаарал хандуулж, ажилчдаа дахин сургалтанд хамруулахаар болсноо зарлажээ.
Эх сурвалж: BBC
URL: