Эвслийн бүлэг Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхэд завсарлага авлаа

527-1439183219ed00449547c5cb15d109dd62c282f816_XLЧуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт /Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/  асуудлыг хамгийн эхэнд хэлэлцэхээр байсан. Гэвч Үндсэн хуулийн цэц болон байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсны дараа Шударга ёс эвслийн бүлгээс энэ асуудлаар завсарлага авахаа мэдэгдэв. Тодруулбал,  УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ энэ асуудлыг эхлээд бүлгээр хэлэлцэх ёстой гэлээ. Тэрбээр энэ талаар “Өчигдөр орой бүлгийн хурлыг зарласан ч ирц бүрдээгүй. Бид энэ асуудлаар санал нэгдэх хэрэгтэй. Тиймээс УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу тав хоногийн завсарлага авч байна” гэсэн юм.

Гэсэн ч УИХ-ын дарга З.Энхболд намууд нэр дэвшигчдээ зарлах хугацаа дөхсөн ийм үед удаан хугацааны завсарлага өгч болохгүй байна. Тиймээс Шударга ёс эвслийн бүлэг асуудлаа яаралтай хэлэлцээд , амжвал үдээс хойш орж ирээрэй гэлээ..

Ингэсгээр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх асуудал Шударга ёс эвслийн бүлэг түр завсарлага авлаа.

 


URL:

Сэтгэгдэл бичих