Амараа минь театрын тайзыг улс төртэй хутгахаа больж үз…
Жүжигчин Амараа хэд хоногийн өмнө “Би юу хийчихэв ээ” нэртэй харамслаа илэрхийлсэн бичлэгээ цацаж шуугиан тариад байгаа.
Энэхүү бичлэг цацагдсан дариудаа нийгмийг хоёр талцуулахад хүргэж, цаашлаад улс төртэй хутгалдаж эхэлсэн. Улмаар бичлэгийн жинхэнэ захиалагч нь хэн бэ гэх асуудал үүсэж үүнд Х.Баттулга, Херо энтертаймэнт, МАН гэхчлэн таамаг гарч хэвлэлээр бичигдэж байна.Түүнийг их хэмжээний мөнгө авч уг бичлэгийг захиалгаар хийсэн хэмээн хардаж буй.
Ямартай ч Холливүүдийн улаан хивснээ алхаж, үзэгч түмэндээ хүндлэгдсэн жүжигчин залууг урлагийн тайзаа улс төртэй хольж байгаад халаглах хүмүүс олон байна.
Тэрбээр нэгэн цахим хэрэглэгч Амараад хандан “Боль хүү минь, одоо БОЛЬ” хэмээн үг хаягласныг хүргэе.
У.Сайхан
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Жүжигчин хүн гэхээрээ улс төр ярьж болодоггүй юм уу, ямар тэнэг сэтгүүлчийн оронцог вээ?!
Батчулуун Сан гуай та иргэн хүний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарладаг хэн бэ? Үнэн үг хэлсэн хүнд хэн өшөөрхдөг билээ дээ? Иргэдийн бухимдал туйлдаа хүрч буйн илрэл шүү дээ.
Битгий хуц Амраагийн зөв үгээ хэлж болохгүй бол ард түмэн тэнэг биш босох байх Баасний чинь анхдагч.
Амраагийн хэлж буй бүх зүйл үнэн гэдгийг ард түмэн бүгп мэдэж мэдэрч яваа шүү дээ. Яг энэ нь худлаа гээд хэлчих хүн байхгүй л болов уу. Самуунд уриалсан биш, хүн бүрийн сэтгэлд бугшсан зүйлийг л хэлсэн байна.
батчулуун ч гэж хэн юм. жүжигчин хүн түүгээрээ бай гээд л, энэ бол улс төрч бид үүгээрээ л байна гэж хэлээд байгаагаас ялгаагүй байна. гар хөл болгосодоо. дарга бол даргаараа байдаггүй юм шүү. даш шиг шоронд хүртэл суудаг юм
ЭНЭ УЛС ТӨР ҮҮ,ҮНЭН МӨН ҮҮ.УРАН БҮТЭЭЛЧ УГ НЬ ИЙМ Л БАЙХ ЁСТОЙ Л ДО.АМЖИЛТ.
Амараа бол зөвхөн уран унших ур чадвараа харуулсан гэж ойлгогдож байна аа