Булганд МАН өндөр рейтингтэй байна

bulgannews

Саяхан “Максима” судалгааны төвөөс Булган аймагт судалгаа явуулжээ. Уг судалгаагаар иргэдийн 81% нь улс орны байдал эдийн засгийн болон нийгэм-эдийн засгийн хувьд хямралтай, харин зөвхөн 2% нь сайжирсан гэж үзжээ.  Харин улс төрийн намуудын рейтингийг тандах асуултанд хариулсан иргэдийн 47,6 хувь нь МАН, 20,9 хувь нь АН, 10,8 хувь нь МАХН, 2,1 хувь нь ХҮН -ыг дэмжиж байна хэмээн хариулжээ. Харин Булганаас УИХ-д нэр дэвшиж болзошгүй нэр дэвшигчдийг тандах асуултаар хамгийн өндөр рейтингтэй улс төрчөөр Ж.Бат-Эрдэнэ, түүний араас УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр,  одоогийн Засаг дарга  Д.Эрдэнэбат нар байгаа ажээ. Ингээд та бүхэнд зарим статистик дүнг танилцуулая.

Ингэж үнэлэхдээ эдийн засгийн хямралын гол шалтгаан нь төрийн буруу бодлогын үр дагавар гэж үзсэн байна. Төрийн бодлого гэдэг нь 2012 оноос хойшхи засгийн газруудын бодлого гэж ойлгогдох ба ингэхдээ эдийн засгийн бодлогыг нь нарийвчлан шүүмжлэлтэй авч үзэх гэхээс илүүтэй юун түрүүнд засаглалын тогтворгүй байдлыг иргэд аливаа асуудлын угшил гэж үзэх хандлага илт ажиглагдсан. Энэ хандлага нь ч төр засгийн дээд албан тушаалтнуудын үйл ажиллагааны үнэлгээнд илрэлээ олж байгаа нь доорхи графикаас харагдана

Харин Улс төрийн намуудын сонгуульд өрсөлдөх чадавхийг таамаглах зорилгоор “Хэрэв өнөөдөр УИХ-ын сонгууль болбол та аль намыг дэмжиж саналаа өгөх вэ?” гэсэн нэг хариулт өгөх сонголттой хаалттай хэлбэрийн асуултаар мэдээлэл авахад одоогийн байдлаар доорхи дүр зураг харагдаж байна

Булган аймгаас УИХ-д нэр дэвшиж болзошгүй нийт 8 нэр дэвшигчийн дэмжлэгийг тоон судалгааны хүрээнд нэгтгэсэн байдлаар хаалттай хэлбэрээр тодруулахад дараахь харьцаа тогтоогдсон байна


URL:

Нэр: Anonymous Огноо: 27 April 2016

Амжилт хүсье

Сэтгэгдэл бичих