Ноцтой баримт: С.Эрдэнэ доод тушаалтнуудаараа дамжуулан авлига авдаг уу
Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй холбоотой таагүй мэдээллүүд хэвлэлээр үе үе цацагдаг.
Тэгвэл С.Эрдэнэ сайдтай холбоотой нэгэн ноцтой бичлэг цахимд цацагдлаа. Уг бичлэгт дурдагдсанаар тэрбээр өөрийн доор ажилладаг хүмүүсээрээ дамжуулан, иргэн, аж ахуй нэгж бизнесүүдийг дарамтлан авлига авдаг байж болзошгүй байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын барилгын өргөтгөлийг барьж, өнөө жил ашиглалтад оруулж буй Мөнх-Эрдэнэ хэмээх залуу нэгэн аж ахуйн нэгжийн захирал эмэгтэйд “10 сая төгрөг өгчих, тэгвэл танай компаниар дүүрэг дахин оролдохгүй, би Баянгол дүүргийн дархлагдсан том ноён, сайд С.Эрдэнэтэй ярьж, асуудлыг чинь шийдэж өгье” хэмээн ярьсан нь утасны бичлэгт үлджээ. Эндээс харахад Мөнх-Эрдэнэ хэмээх залуу сайд С.Эрдэнэд авлига зуучилж, асуудлыг намжаадаг байж магадгүй байна.
Ямартай ч эх сурвалжийн зүгээс С.Эрдэнэ энэ мэтээр бусдаас авлига авсан байж болзошгүй өөр бусад ноцтой баримтуудыг бидэнд ирүүлсэн бөгөөд баримтыг нягтлан шалгасаны үндсэн дээр мэдээллийг уншигчиддаа эргэн хүргэх болно.
Х.Онон
Zuwsongolt.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
БОЛЬЁ ОО
odoo tsegtseleh heregtei ulaan tsaim zah deer naimaa hiigeegui hun bayjaad bgaag teneg bish l bol buh hun medej bgoo
tegj l baig huraagdanaaa .gantsaaraa idsen gahai targaldagui ytum
Өчигдөр сонгуулийн шоугаа эхлүүлээд бөөн юм болсон байх. Бүх нийгмийн даатгалын хүмүүсээ аваачиж баардуулаад тэд нар нь согтуу hov плазад юу болсон юм, тасраад уначихсан хүмүүсээр дүүрэн байлаа.
Өчигдөр сонгуулийн шоугаа эхлүүлээд бөөн юм болсон байх.
Ene hunii tuhai sainaar yarij baihiig bi sonssongui. Hiisen buh uildel ni dandaa ard tumnii esreg, uurtuu ashigtai.
avdag tsalingaaraa ingetlee bayajaad gaihmaaraa
Мэдээж цалингаараа баяжаагүй нь ойлгомжтой. Шорон оронд орсон, эхнэр энэ тэр нь …… гээд л бөөн юм яригддаг ш дээ. Тэгээд л сайд, дарга гээд л яваад байна. Хүү нь гэж сүрхий нөхөр бас гарч ирсэн гэсэн. Мэдээж ойлгомжтой ш дээ.
Эрдэнэ шиг төрийн түшээд олон бол монгол мөн ч амархан хөгжнөа.Түүний гишүүний хувьд,сайдын хувьд иргэний хувьд хийсэн зүйлийг нь гайхаад барамгүй.Яаж хийж амжиж байнаа гэдгийг нь гайхахын оронд яаж үүнээс өө гаргахав гэж бодогсод даанч олон.2000 нэг сайн хүнээ илгээлээ гээд өдөр шөнөгүй МАн орилж байж НоминШагдарсүрэгг Баянгол дүүрэгт сонгуулсан.Тэрээр олон нийтийн зорчдог зам дээр нэг том дэлгүүр барьж гишүүний үүргээ биeлүүлсэн.Эрдэнэ бол ёстой ам бардам хэлэх үгтэй хийсэн зүйлтэй сонгогчдол баярлуулж байдаг.
С.Эрдэнэ бусдыг шулахдаа мэргэжлийн гэдгийг батлах баримт байна аа, гаргах цаг нь ойртож байна.