Хот тохижилтын ажилд хувийн хэвшлийнхэн нэгдлээ
Ази, Европын орнуудын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотын 13 гудамжинд тохижилт хийж байна. Тохижилтын ажлын хүрээнд явган хүний зам, гэрэлтүүлэг, цахилгааны утас, худгийн таг, хайс хашлага зэрэг нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийж байгаа юм.
Эдгээр 13 гудамжинд байрлаж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлээс хийж буй тохижилтын ажлыг дэмжин гадна фасадаа будан, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Гудамж төслөөс баталсан зургаар явган хүний болон дугуйн замын трассын дагуу байрлаж буй хайс хашлагаа татаж эхэлсэн.
Олимпийн гудамжинд “Барбашова” ХХК, “Эрэл” ХХК гаднах хашаагаа татаж байгаа бол Жамьян гүний гудамжинд “Роял Прекаст” ХХК гадна фасадаа шинэчилж, “Чоно” ХХК, иргэн Л.Чимгээ нар барилгын гаднах хашаагаа татаж, буулгажээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
URL: