Болчимгүй үйлдэлтэй сайтууд олширсоор байх уу

Фэйсбүүк,твиттер гэх мэтчилэн зүйлсээр дамжуулан маш олон сайтууд өөрсдийн мэдээ мэдээллийг цацаж иргэддээ хүргэж байгаа нь маш давуу талтай. Учир нь өнөөдөр бүхэл өдөржингөө телевизороо үзээд суудаг хүн үгүй болсон цаг. Ажил, хичээл, сургуулийнхаа цаг заваараа хаа ч байсан ухаалаг утсаараа интернэт ороод фэйсбүүкээ шалгахдаа л хэд хэдэн шинэ зүйлийг харах боломжтой байгаа шүү дээ. Гэхдээ ямар ч зүйлд эерэг болоод сөрөг тал бий. Өнөөдөр Цахим, сошиал ертөнцөөр аялагчдад насны зааг гэж алга. Мэдээ мэдээллийн төрөлжсөн сайт, зарын сайт, албан байгууллагын танилцуулга сайт гэж байдаг та үүнийг сайн мэдэх байх. Тэгвэл өнөөдөр нэгэн хачирхалтай сайтыг олж мэдлээ. Хэнийг хэнтэй танилцуулах гээд яг ямар учиртай сайт болоод өдийг хүртэл оршин тогтноод байгаа юм бол? уншигчид та үүний хор уршиг ,гарах үр дагаварыг надаар хэлүүлэхгүй дотроо бодож суугаа биз. Энэ сайтныхаа линкийг фэйсбүүк болоод группүүдээр цацасан байдлыг нь хараад үнэхээр хэлэх ч үг олдохгүй байна. Уншигч та “Аливаа том том асуудлуудын ард маш энгийн зүйлс нуугдаж байдаг” гэдгийг санаарай.

Эх сурвалж: MONGOLCOMMENT.MN

aa boli ff


URL:

Нэр: НИЙСЛИЙН АРДЧИЛСАН НАМ Огноо: 26 April 2016

ЗӨВ ШҮҮ

Сэтгэгдэл бичих