“Усыг үнэгүй шинжлээд өгье гэх компаниуд хууль бус үйл ажиллагаа явуулж иргэдийг хохироож байна” гэв
Бидний хэрэглэж буй ундны усыг үнэгүй шинжлээд өгье гэх компаниуд иргэдийг эрүүл мэнд, эдийн засгаар хохироож байгаа талаар Монголын Эрдэст Ус Технологи Хөгжил ХХК-аас мэдээлэл хийлээ.
Тэрээр орон сууцны айлууд ихэнхдээ ундны усандаа бохир, нян багтертай, зэвтэй ус хэрэглэж байгаа гэх ойлголттой байдаг. Тэгвэл иргэдийн ундны усны талаарх ойлголт дутуу байдлыг ашиглаж зарим нэр бүхий компаниуд усыг чинь үнэгүй шинжлээд өгье гэх нэрийн дор иргэдэд хэтэрхий үнэтэй үнэтэй, усны хүчийг сулруулдаг бүтээгдэхүүн борлуулж байгаа талаар мэдэгдсэн юм.
Түүнчлэн тэдгээр компаниуд нь хуулийн цоорхойг ашиглан хэд хэдэн компани нэрийн дор явж татвараас зугтдаг, Монгол улсын өрсөлдөөний тухай хуулийн заалтыг зөрчих, бусад мэргэжлийн усны компаниуд болон төрийн байгуулагуудын ажлыг үгүйсгэх гэх мэт олон үйлдлийг ноцтойгоор зөрчиж байна гэв. Өөрөөр хэлбэл бидний хэрэглэж буй ундын усыг маш их бохирдолтой хэмээн харуулж, усны чиглэлийн төрийн байгууллагуудын ажлыг үгүйсгэж байгаа талаар Монголын Эрдэст Ус Технологи Хөгжил ХХК-ны захирал Ч.Чулуунсүх хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.
Мөн одоо бидний хэрэглэж буй орон сууцны айлуудын ундны усыг хэрэглэж болохооргүй нян бохирдол агуулаагүй гэдгийг онцоллоо. Улмаар бидний хэрэглэж буй усанд хүний биед хэрэгтэй, байх ёстой эрдэс бодисууд агуулагддаг. Харин дээрх усыг чинь үнэгүй шинжлээд өгье гэх компаниудын борлуулж байгаа бүтээгдэхүүн нь усыг хэтэрхий цэвэршүүлж, усны чанарыг үгүй хийдэг. Ингэснээр усанд агуулагдах хүний биед хэрэгтэй эрдэс бодисуудыг устгаж, усыг чанаргүй сул болгодог хэмээн мэдэгдсэн юм. Дээрх компаниуд нь бүтээгдэхүүндээ баталгаан өгч борлуулдаг хэдий ч ардаа ямар нэгэн хариуцах компанигүй татвараас зугтдаг, залуусыг зуучлан гадуур явуулж зарагдсан бүтээгдэхүүнийхээ маш бага хувиар цалинжуулдаг байна. Тиймээс компани нэрийн дор хууль бусаар үйл ажиллагаа явуулж дээрх үйлдлийг МХЕГ, ШӨХТГ зэрэг бусад холбогдох байгууллагууд нь анхааралдаа авахыг Монголын Эрдэст Ус Технологи Хөгжил ХХК-аас мэдээллээ.
Дашрамд дурдахад Монголын Эрдэст Ус Технологи Хөгжил ХХКомпани нь дэлхийн олон улсын усны байгууллагуудад хүлээн зовшөөрөгдсөн “OSPRING” брэндийн бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэй, МХЕГ-ын зөвшөөрөлтөйгээр Монголд борлуулдаг аж. Харин дээрх нэр бүхий компаниуд айл гэрээр явахдаа эдний компаний бүтээгдэхүүнийг буруу ухуулга хийн таниулж, биенийхээ ажлыг үгүйсгэж байгаа нь өрсөлдөөний хуулийг зөрчиж байна хэмээн мэдэгдсэн юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Крантныхаа усыг шинжлүүлсэн Тэгэхэд ус үнэхээр муухай хар гарч байсан шүү Заримдаа зэвтэй ус гоождог Энэ байдалд төр засаг анхаарч усыг цэвэршүүлэх тал дээр ажиллах хэрэгтэй бишүү Монголчуудын бие муудаад өвчин ярих нь их болсон энэ устай ч холбоотой юм билүү
“Taны зочин”ХХК саяхан Дорнод аймагт таны усыг үнэгүй шинжилж өгье гээд орж ирээд ус шинжлээд аймаар муухай ус гаргахаар нь АНУ-ын Puroflo ус цэвэршүүлэгч гээд 2 650000 ₮-р тавиулсан: Гэхдээ тус компани нь лизингээр тавьсан ч НӨАТ талон өгөөгүй утсаар нь ярихаар холбогдоогүй гэх юм: Энэ компани зөвшөөрөлтэй юм болов уу . Шалгадаг газар байвал ч гэж дээ нөгөө ШӨХТГ шалгаж мэдээлэл дамжуулаачээ.
Чулуунсүх захирал ямар компаниуд ингэж явж байгааг хэлж туслаач бид хохирмооргүй байна -”Таны зочин” ХХК ч урьдчилгаа 200000 төг аваад л тавиад өгсөн.Учрыг нь мэдмээр байна
АНУ puroflo ус цэвэршүүлэчийг 3жилийн өмнө 2550000 төгрөгөөр авсан гэтэл сая дээд талын 3 ширхэг боллонийг 250000 төгрөгөөр солилоо энэ нь солих шаардлагатай юу солихгүй бол болохгүй гэх юм ямар учиртай эд вэ