Монгол цэргүүд олон мянган иргэний ам насыг аварлаа

13094100_562142063945564_9150754361526185213_n_700x700Өмнөд судан улсын  UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монголын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны энхийг сахиулагч нар болзошгүй аюулаас ажиллагааны газар орноо аварсан байна.  Ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий орон нутгийн дөрвөн иргэнийг анзаарч, үүсэх аюулаас олон мянган иргэдийн амь насыг хамгаалж чадсан байна. Тодруулбал тус орон нутгийн иргэд үүрийн цагаар дотоодын дүрвэгсдийн хуарангаас холгүйхэн газар зэвсэг булан орхисон байжээ. Үүнийг нь сонор сэрэмжээрээ анзаарсан манай энхийг сахиулагчид очиж шалгаад олон тооны буу зэвсэг, сум, галт хэрэглэлийг илрүүлсэн байна. Хэрэв илрүүлээгүй байсан орон нутгийн иргэд рүү гал нээх, энхийг сахиулагчид руу буудах маш өндөр эрсдэл байх байжээ.


URL:

Нэр: зочин Огноо: 27 April 2016

Зовхи нь өөдөө Монгол цэргүүддээ баяр хүргэе. Албаа улам сайн хаагаарай. Та нар маань Монголынхоо нэрийг дэлхий дахинаа сайнаар дуудуулж яваа эрэлхэг дайчид шүү

Сэтгэгдэл бичих