ЦЭЦИЙН ГИШҮҮДИЙГ ОЮУНЫ ЧАДВАРЫН IQ ТӨВД АВААЧИЖ ХЭМЖИЛТ ХИЙЛГЭЕ

olloo_mn_1449823160_7iucf2aatgufk6psjvhjl2nqt714Намаиг нөгөө хэн “гахай гэлээ. Би юм бол миний эхнэр мэгж юм байна. Хань минь мэгж юм бол хүүхдүүд минь гахайн тоорой болж таарна. Улам ургуулан бодоод байвал бидний амьдарч буй орон сууц маань гахайн байр төдийгүй нийслэл Улаабаатар 1.3 сая гахайтай фермерийн аж ахуй болж таарах нь гэсэн үг өгүүлбэр, утга санаатай хошин өгүүллэг уншсан санагдаж байна.

Үүнтэй агаар нэгэн байдлаар Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын, дөрөвдүгээр сарын 22-ны шийдвэрийг ургуулан бодож 2012 онд порпорционалиар УИХ-д суусан 28 гишүүн бол гишүүн биш юм байна. Мажоратороор сонгогдсон 48 нь жинхэнэ гишүүн боловч Үндсэн Xуульд 76-уулаа гэж заасан болохоор одоогийн 48 гишүүнтэй УИХ маань жинхэнэ бус тоглоомын УИХ юм байна.
Улам ургуулан бодвол жинхэнэ биш УИХ-ын байгуулсан Засгийн газар нь бас тоглоомын Засгийн газар болж таарах нь гэх мэтээр хууль, эрх зүйн ойлголтгүй, хэрэглэх болон хөөн хэлэлцэх хугацааг умартсан зүйл ярьж бусдын толгой эргүүлэхээ больё.

Харин Цэцийн гишүүд маань дөрвөн жилийн хугацаанд нас дарж буй дарснаас болов уу, УИХ-ын сонгуулийн тогтолцооны талаар 2012 онд нэгийг, одоо 2016 оны дөрөвдүгээр сарын 22-нд тэс өөрийг ярьж толгой эргүүлж байгаад анхаарлаа хандуулъя.

Үндсэн хуулийн Цэцийнхэн дунд суудлын энэ удаагийн хуралдаанаараа иргэдийн мэдээллийг авч хэлэлцэн Сонгуулийн хуулийн “120.3. УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар (мажоритар), 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар (пропорциональ) тус тус сонгоно” гэсэн заалт Үндсэн хуулийн “21 дүгээр зүйл. 2. Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж шийдвэр гаргасан байна.

Уг нь Үндсэн хуулийн Цэцийнхэн дөрвөн жилийн тэртээ УИХ-ын сонгуулийн өмнө 2012 оны тавдугаар сарын 2-нд 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар (пропорциональ) сонгох буюу УИХ-д 28 гишүүнийг намын жагсаалтаар оруулж ирэх хувилбарыг Үндсэн хууль зөрчөө-гүй гэж шийдвэр гаргаж байлаа.

Тухайн хуралдаанд Үндсэн хуулийн цэцийнхэн Үндсэн хууль зөрчөөгүй болохыг хэрхэн тайлбарласныг уншигчдадаа толилуулъя.
“Сонгуулийн холимог тогтолцооны суудал хуваарилах асуудал нь сонгогчид төрийн үйл ажиллагаанд шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан эрхээ эдэлж байгааг зөрчөөгүй. Учир нь ард түмний хүсэл зоригийг зөвхөн олонхийн саналаар шийдюрлэх хэт хатуу тогтолцоог эвдэж шударга ёсыг сахин, ард түмний зарим хэсгийн хүсэл зоригийг гээлгүй, орхигдуулалгүй асууцлыг зөв талаас нь тайлбарлан танилцуулан шийдвэрлэсэн болно”.

“УИХ-ын сонгуулийн хуульд сонгуулийн хоёр тогтолцооны дүнг нэгтгэн суудал хуваарилах асуудлыг зохицуупсан нь нь илүү оновчтой Үндсэн хуульд нийцсэн зохицуулалт болно”.

“Энэхүү суудал хуваарилах нь сонгох сонгогдох эрхийг зөрчөөгүй болно”.

“Холбогдох заалт нь иргэний сонгох сонгогдох эрхэд халдсан зүйл байхгүй юм”

“Нам эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт олон түмнээс өгсөн үнэлгээтэй нь холбогдон гарсан саналтай нь шууд хамааралтай тул уг асуудлыг шууд Үндсэн хуулийн иргэний төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй”

“Энэ сонгуулийн тогтолцоо нь сонгогчийн саналыг гээлгүйгээр Үндсэн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан болно.

‘Төрийн үйл ажиллагаанд шударга ёсыг хангасан өөрчлөлт юм”.
‘Төрийн үйл ажиллагаанд эрх чөлөө, тэгш байдлын зарчим зөрчигдөөгүй”.
“Сонгогчдын саналыг гээхгүйгээр суудал хуваарилж байгаа нь ард түмний өөрсдийнх нь сонгох эрхийг ханган, тэдгээрийн саналыг аль болох гээхгүйгээр ард түмний хүсэл зоригийг тусгасан, ардчилсан үзэл санаанд нийцсэн томоохон, шинэлэг зохицуулалт юм”.

“28 нь намын нэрээр сонгогдсон Их Хурлын гишүүд, ард түмнээс сонгогдсон Их Хурлын гишүүд гэсэн хоёр статустай гишүүдтэй болж байна”.

“Ард түмний улс төрийн, үзэл суртлын зөвшилцөөг бүрдүүлэх хэлбэрээр төрийн үйл ажиллагаанд үндэсний эв нэгдпийн үндсэн зарчмыг удирдлага болгож байгаагийн илэрхийлэл” гэж тайлбарласан.

Үндсэн хуулийн Цэцээс нэг асуудлаар 2012, 2016 онд гаргасан хоёр өөр шийдвэр нь сонгогчдод сонгодог ари романс, согтуу найрын дуу шиг эрс ялгаатай сонсогдож байна. Үндсэн хуулийн Цэцийнхэн 2012 оноос хойш дөрвөн жилийн хугацаанд нас дарж (гишүүдийн насны хязгаарлалт яригдсан байхаа!) буйдарсан бол саяын 2016 оны дөрөвдүгээр сарын шийдвэр буруу байх болно. Хэрвээ энэ хугацаанд хууль, эрх зүйн шинжлэх ухааны дамжаанд суралцаж боловсролоо дээшлүүлсний үр дүнгийн бодит үзүүлэлт бол саяын 2016 оных зөв, харин 2012 оных буруу шийдвэр байх нь ойлгомжтой.

Надад нэг санал байна. Энэ нь, нэгдүгээрт Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг Оюуны чадварын IQ төвд аваачиж Ц.Дэмбэрэл профессороор хэмжилт хийлгэе. Хоёрт, Д.Лүндээжанцан гишүүний “Шихихутуг” хууль зүйн дээд сургуулийн эрдэмтэн багш нараар шалгалт авахуулж хууль эрх зүйн боловсролын төвшинг нь тогтооё. Д.Лүндээжанцан гишүүн дөрөвдүгээр сарын 22-ны дунд суудлын хуралдаанд УИХ-ыг төлөөлж оролцсоныг харгалзан түүний “Шихихутуг”-ийг сонговол зохистой гэж бодлоо. Болж өгвөл Цэцийн гишүүдийг Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт шинжилгээнд оруулж “паркинсон”-ий өвчлөлийн зэрэглэлийг тогтооё.

Дээр дурдсан сорилуудын дараа Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн нэг асуудлаар гаргасан 2012, 2016 оны хоёр өөр шийдвэрийн аль нь зөв болох нь алган дээр тавьсан доллар, төгрөгийн дэвсгэрт шиг ялгагдах вий.

 

Б.ЕРӨНТЭЙ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих