Онц ноцтой хэрэгтэнг баривчиллаа
Өнгөрсөн сарын 27-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт орших Тоосгоны заводын ажилчдын байранд онц ноцтой хүн амины хэрэг гарсан. Гэмт этгээд хохирогч эмэгтэйн хоолойг нь хэрчиж хороосон хэргийг цагдаагийнхан зургаан өдрийн турш өдөр шөнөгүй мөрдөж илрүүлсэн байна.
Энэ хэргийг эрхэлсэн ажилгүй Р гэгч үйлдсэн бөгөөд тэрбээр эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, 1985 онд төрсөн нэгэн ажээ.
Эх сурвалжийн мэдээлснээр хохирогч эмэгтэй Р-тай дотны харилцаатай байсан бололтой. Хэрэг гарах өдөр тэд маргалдсаны улмаас эл аймшигт хэрэг гарсан байна.
Гэмт этгээд эмэгтэйн амийг хэрцгийгээр хөнөөгөөд ээмэг, бөгж, хэтэвчийг нь авч зугтжээ. Хэрэгтнийг цагдаагийнхан өчигдөр төмөр зам орчмоос саатуулсан аж.
Хэрэгтэн зугтаж явахдаа амиа хорлохыг завдан галт тэргэн доогуур үсэрч бэртэл авсан тул цагдаагийнхан түүний эмнэлэгт хүргэсэн байна. Тэрбээр хүний амь хөнөөсөн хэргээ хүлээсэн гэнэ.
Д.Тэлмэн
URL: