Өнөөдрийн зурхай /2016.04.26/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 26. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 19. Ангараг гараг. Эрхтэний тэнгэрт одтой, 8 цагаан мэнгэтэй шар бар өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 48 минутад мандан, 19 цаг 57 минутад жаргана.
Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Санхүүгийн хувьд тааламжтай өдөр байх болно. Энэ ордныхон худалдаа арилжаа хийж эхлэхэд таатай бөгөөд эл өдөр гэрээ хийхэд тохиромжтой байна. Огцом хариу гарах нь ямар ч гарцгүй зөв шийдвэр гаргасантай холбоотой. Таны зөн совин санхүүгийн байдлыг дээшлүүлэхэд тус болно. Энэ ордны бүсгүйчүүдийн хувьд хувийн амьдралд бяцхан эмх замбараагүй асуудал гарч ирнэ. Харин та ажил амралтаа зохицуулахгүй бол гэнэтийн эрүүл мэндийн эрсдэл гарч болохыг үгүйсгэхгүй.
Үхэр (4/20-5/20)
Өмнөх өдрийн үйл явдлаас хэн нэгэн танд гомдлох бөгөөд та үүнийг энэ ордны хүмүүст байдаг зальтай зан гаргаж цэвэрхэн зохицуулах ба энэ нь танд ашигтай байна. Харин алдсан алдаагаа хамтрагчтайгаа ярилцан ойлголцохыг хичээ. Хувийн амьдрал эсвэл мэргэжлийн ажлын хүрээнд гэнэтийн хүндхэн асуудлууд гарч ирнэ. Шууд аливаа асуудлыг хүчээр шийдэх гэсний хэрэггүй харин үүний оронд бодлоготой бусад хүмүүсийн туслалцааг авахыг зөвлөж байна. Жижиг сажиг зүйлд анхаарлаа хандуулсны хэрэггүй, томоохон ажилруу орж чадахгүй.
Хамтатгах (5/21-6/21)
Хэдийгээр дотны хүмүүс эцэг эхийн тань зүгээс хориглож байвч зарим бүхий л амьдралынхаа үйлдлийг дүгнэх өдөр. Жилийн эхэнд ачаалал өндөр байсан ажил тань үр дүнгээ өгнө. Гэхдээ тайвшрах хэрэггүй. Энэ ордныхон чөлөөт амьдралын хэв маягийг сонгоно. Эрх чөлөөт байдлаас болж бүү мансуур. Амьдралын хэв маягийнхаа алтан дунджийг ол. Болгоомжтой хянамгай байх нь цаашдын санхүүгийн амжилт эсрэг хүйсийн хүнтэй харилцах харьцаа, зорилгодоо хүрэх сэтгэл хөдлөл нөлөөлнө.
Мэлхий (6/22-7/22)
Олон энэ ордныхон гэр бүлийн харьцаа тасрахын ирмэг дээр эсвэл ноцтой өөрчлөлтийн өмнө байна. Тиймээс та өөрийн босгосон амьдралаа утгагүй байдлаар алдахгүйн тулд эвийг хичээж, төвийг сахиж байхыг анхааруулж байна. Хамгийн дээд түвшний уулзалт хэлэлцээрүүд цаг зуурын шинжтэй таны санасанд хүрэхгүй байх нь амьдралын байр сууриа хадгалахын тулд хэрсүү ухаан, хүйтэн тооцоо, тэвчээр шаардана. Өнөөдөр зээл бүү өг, эсвэл хөрөнгөө түргэн баяжихад бүү зарцуул.
Арслан (7/23-8/22)
Та өөрийн үзэл бодлоо хамгаалах эсвэл хамтрагчаасаа өгсөн үүргээ биелүүлэхийг шаардах болно. Од эрхэс өөрийн сонирхлоо идэвхтэй хамгаалж буулт хийлгүй хэн нэгний эрхшээлд орохгүй байхыг зөвлөж байна. Магадгүй та үйл явдлын явцыг өөрт ашигтайгаар эргүүлж чадна. Ажил мэргэжлийн салбарт байгаа ямар ч ажил төрөл өнөөдөр танаас дээд зэргээр их хэмжээний хүч гаргахыг шаардах болохыг од гаригс та бүхэнд урьдчилан анхааруулж байна.
Охин (8/23-9/22)
Хайр дурлал ба бизнес хосолсон өдөр. Нууц амрагтай холбоотой асуудлууд нь танд сайн үр дүн авчрахгүй. Даруухан бай. Өөрийн байр сууриар бүү сагсуур. Өөрийгөө бүү сурталчил. Хуурамч амлалтад бүү итгэ, дэмий итгэж найдах хэрэггүй. Гараг эрхсийн таагүй байрлалаас болоод санхүүгийн хүндрэл нүүрлэх буюу гэнэтийн зардал гарч магадгүй. Арилжаа наймаанд хэт идэвх гаргах нь алдагдалд хүргэж болзошгүй. Та хүчээ барж, ямар нэгэн асуудалд төвлөрөх боломжгүй байгаагаа мэдэрнэ. Танд өөртөө мөнгө зарлагадах хэрэгтэй болно.
Жинлүүр (9/23-10/22)
Энэ өдрийн гол шинж нь сахилга баттай байх. Удирдлага таны ажил төрлийг туйлын анхааралтай сонирхох болно. Удаан хугацааны төсөл эхлэхэд таатай өдөр. Нямбай байж ажил төрөлдөө ур чадвараа дээд зэргээр дайчил. Хамт олныхоо зөвлөгөөг сонсож, тэдний тусламжаас бүү татгалз. Өөрийн хүч боломж хүрэхгүй асуудлыг шийдэхэд оролцох хэрэггүй. Юуны түрүүнд асуудлыг гялалзтал биелүүлж чадахгүй бол харамсах сэтгэл төрүүлж эргэн тойрны хүмүүсийн доог тохуу хүргэнэ.
Хилэнц (10/23-11/21)
Осолтой өдөр. Хүчирхийлэл, булаан эзлэлт, шунахай явдалтай тулгарч магадгүй. Хэт их ажлаас татгалз. Эргэн тойрныхоо хүмүүсийг түрэмгий байдалд бүү өдөөн хатга. Тэдэнд өөрийн санаа бодлоо бүү тулга. Орой үдшийн цагаар болгоомжтой яв. Таны итгэлийг хэн нэгэн нь алдаж магадгүй тул хэт олон хүнд итгэж найдах гэсний хэрэггүй. Өөрөө өөртөө л итгэ гэсэн үг байдгийг санаж яваарай.
Нум (11/22-12/21)
Энэ ордныхон ажил өөрчлөх шинэ үйлдвэр байгуулахад ахиж гарна. Хөнгөн хандаж болохгүй. Өөрийгөө магтах, олон үглэхээс зайлсхий. Гэр бүл дэх таатай уур амьсгал нь энэ долоо хоногийн ажил үйлст сайнаар нөлөөлнө. Одод хурдан давхих, сүлбэх ба огтлох зүйлээс цахилгаан багажаас сэргийл гэж анхааруулж байна. Таагүй нөлөө, худал зөвлөгөө байж магадгүй. Энэ нь санхүүгийн алдагдалд хүргэж, хувийн амьдралд муугаар нөлөөлж мэдэх юм.
Матар (12/22-1/19)
Од эрхсийн нөлөөгөөр зөн билэг хурцадна. Үйл явдал хаашаа эргэхийг урьдчилан тодорхойлж чадна. Авьяас чадвараа өөртөө хэрэгтэй хүмүүсийг танин мэдэх, хүнд нөхцөл байдалд дасан зохицоход ашигла. Гэнэтийн холын мэдээ таны төлөвлөгөө болон амьдралд чухал эргэлт хийж болзошгүй. Бүх зүйл ихээхэн хүч хөдөлмөр зарцуулна. Бодлогогүй үг болон үйлдлээс зайлсхий. Томоохон хэмжээний бэртэл, алдагдал болон төлөвлөөгүй зардал гаргана тиймээс жижиг зүйлээс эхлэн бүгдийг шалгаарай.
Хумх (1/20-2/18)
Энэ өдөр тогтоосон түншлэл удаан хугацаанд үргэлжилнэ. Ажил хэрэгч харьцаа илт бэхжинэ. Хэлэлцээр амжилттай болно. Уран бүтээлд санаа нэгтнүүд төдийгүй, ивээн тэтгэгчид ч олдоно. Найдвартай түнштэйгээ хамт үйлдвэрлэл эрхлэх талаар бод. Хувийн хүндрэлтэй асуудлуудаар танаас тусламж, зөвлөгөө авахаар олон хүн хандана. Энэ өдөр гэр бүлийн харилцааг илүүд үз. Согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй.
Загас (2/19-3/20)
Ажлын түншүүд хайртай хүмүүстэйгээ энэ өдөр маргалдахаас болгоомжил. Өөрийн эрч хүчээ хүмүүст харуул. Муу санаатнуудын атаа ба далдуур хорлол нь удирдлагатайгаа, хамт олонтойгоо харилцах харилцаанд ачаалал үүсгэнэ. Цаашдын ажлаа бодож ойр дотныхоо хүмүүст анхаарал халамж тавь.
URL: