Заавал уншихтүн

b1a455fdc9cf2f38bigЗаавал уншихтүн.
О.Дашбалбарын 1997 онд хэлж байсан зүйлс ӨНӨӨДӨР биеллээ. Газрын төлөө жинхэнэ тулалдаан эхэллээ!

-Гадаадынхан юу хүсч байна вэ?
-Газраа түргэн иргэддээ өмчлүүлээсэй гэж…
-Яагаад?
-Ядарсан хүмүүс газраа бидэнд худалдах, өмчлүүлэх, үгүйдээ түрээслүүлэх зам үлдэнэ.
-Монголчууд өөрсдөө юу хүсч байна?
-Газраа түргэн хувьдаа өмчлөх юмсан гэж…
-Яагаад?
-Зарах, үгүйдээ түрээслүүлбэл хэдэн “доллартай” болно. Газаргүй болоод иргэд яах вэ?
-Ямар хамаатай юм, өнөөдөр л болж байвал, зуун жил амьдрах биш. “Надаас хойш галав юүлсэн ч хамаагүй” гэж байна.
-Газар бол таны үндсэн хөрөнгө, газраа гадаадынханд барьцаалах, түрээслэх, өмчлүүлэх, худалдах нүгэл үйлдвэл иргэн та “гишгих газаргүй хөл” болно доо..

Хүнээс аваагүй миний нутаг Амьдрах орон зайн төлөө тэмцэл овог аймаг үүсэн бий болсон цагаас өнөөг хүртэл тасралтгүй үргэлжилж хүн төрөлхтний мянга мянган жилийн тэмцэл тулаан зөвхөн амьдрах орон зайгаар хэмжигдэж байлаа.

Амьдрах орон зай гэдэг маань хүний хувьд юуны өмнө газар юм. Газар гэдэг маань Эх орон юм. Үндэстэн оршин тогтноно гэдэг юуны өмнө газар нутагтай байхын нэр. Улс орон гэдэг ч газар нутаг гэсэн ойлголтоос эхэлнэ. Тэр газар дээр амьдардаг ард түмэн нь эцэг дээдэс, үе удмаараа эх орон гэж нэрлэсэн газраа аж төрж, хөдөлмөрлөж, үр хүүхэд төрүүлж, дурлаж хайрлаж, бүтээж туурвиж, тэр газартаа уусан шингэж, Эх орныхоо нэг хэсэг болдог.

Тэгээд ч бид эцэг дээдэс минь үе үеэрээ шингэсэн тэр газрыг Эх орон гэж ариунаар нэрлэн дуудаж, “Хүнээс аваагүй миний нутаг, хүнд өгөхгүй ганцхан нутаг” гэж тэмдэглэн ирсэн амуй.

/О.Дашбалбар Хөх тэнгэр сонин 1997 он 1-р хэсгээс…/

DM Korea-н зураг.

URL:

Нэр: зочин Огноо: 25 April 2016

амеркууд газраа омчилдэг гэдэг тэгсэн тэд чинь мундаг эх орончид байх юм???????

Сэтгэгдэл бичих